loader
Украины иргэн Оросын пасспорт авах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно

Украины иргэн Оросын пасспорт авах нь эрүүгийн гэмт хэрэгт тооцогдоно

Украины иргэн ямар ч хүндэтгэх шалтгаантай байсан хамаагүй Оросын пасспорт авсан тохиолдолд эрүүгийн гэмт хэрэгт тооцогдох аж. Украины ерөнхий сайдын орлогч бөгөөд Нутаг дэвсгэрийг нэгтгэх яамны сайд Ирина Верещук телеграм хуудсандаа ингэж бичжээ.

Түрэмгийллийг үр дүнтэй эсэргүүцэхийн тулд гадаад пасспорт эзэмших, хуурамч санал асуулга явуулах тал дээр тодорхой, хатуу байр суурьтай байх ёстой гэв. Пасспорт болон бүх нийтийн санал асуулга нь ямар ч зэвсэг, пуужингаас илүү аюултай гэж Ирина Верещук хэлэв.

Оросын шинэ хуулийн дагуу Украины бүх иргэн түрэмгийлэгч улсын иргэншил авахад хялбар журамтай болжээ. Тодруулбал, долдугаар сарын 11-нд Владимир Путин энэ хялбаршуулсан зарлигт гарын үсэг зурсан юм. Энэ нь Украины бүрэн эрхт байдлыг зөрчсөн үйлдэл гэж Европын холбооны Гадаад хэрэг, аюулгүй байдлын бодлогын асуудал эрхэлсэн төлөөлөгч Жозеп Боррел хэлсэн. Европын холбоо ийм пасспортыг хүлээн зөвшөөрөхгүй аж.

Эх сурвалж: UKRINFORM

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 30 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлсэн баг тамирчдыг хүлээн авч уулзаж, баяр хүргэв.Өнгөрсөн хоёрдугаар сард цахимаар

Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаан боллоо

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн Их суудлын хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн талаарх зохицуулалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тух

“АЛСЫН ХАРАА 2050” хөгжлийн бодлоготой иргэн бүр танилцах боломж бүрдлээ

Ингэснээр УИХ-аас 2020 онд баталсан “АЛСЫН ХАРАА 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой иргэн бүр танилцах боломж бүрдэж байна.