loader
Эмээлтэд байрлалтай махны үйлдвэрийг хаана

Эмээлтэд байрлалтай махны үйлдвэрийг хаана

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас Эмээлт дэх мах бэлтгэлийн газарт хийсэн лабораторийн шинжилгээний талаар өнөөдөр /2022.05.26/ мэдээлэл хийлээ. Тодруулбал, Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороонд байрлах Эмээлтэд Хятадын хөрөнгө оруулалттай “Эм Ди Си Пи” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэр зориулалтын бус орчинд, орц найрлага нь тодорхой бус бүтээгдэхүүн ашиглан мах бэлтгэж байсан нь тогтоогдсон. Үүнтэй холбоотойгоор иргэдийн гаргасан гомдлын дагуу МХЕГ лабораторийн шинжилгээг өнгөрсөн долоо хоногт хийсэн юм.


Тус мах боловсруулах үйлдвэрт хяналт шалгалт хийхэд БНХАУ-д үйлдвэрлэсэн хятад бичигтэй нунтаг цагаан өнгийн бодис хэрэглэж байсан. Тухайн нунтагийн гарал үүсэл тодорхойгүй, хугацаа нь дууссан байсан агаад үйлдвэрт технологийн зааваргүйгээр хэрэглэж байжээ.

Тус мах боловсруулах үйлдвэрт илэрч буй зөрчил нь хүний эрүүл мэндэд шууд болон шууд бусаар хор хохирол учруулж болзошгүй тул Нийслэлийн прокурорын газарт тавдугаар сарын 19-ний өдөр “Үйл ажиллагааг нь зогсоох тухай” саналыг хүргүүлсэн байна. Түүнчлэн тус үйлдвэрээс гарч ирсэн "Мак импекс"-ийн хиамны шошгыг шалгуулахаар ЦЕГ-т ханджээ.

НМХГ-ын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хэлтсийн дарга Х.Нямбаатар:

-"Эм Ди Си Пи" компанид мэргэжлийн хяналтын байгууллагаас шалгалт хийгээд, прокурорт зөрчлийн хэрэг нээх саналаа хүргүүлсэн. Тус компанийн мах боловсруулах үйлдвэрийн орчин нь мал эмнэлэг, ариун цэврийн эрүүл ахуйн шаардлага хангаагүй. Үйл ажиллагаандаа үйлдвэрлэлийн зохистой дадал нэвтрүүлээгүй, цехийн цэвэрлэгээ ариутгал хангалтгүй байсан. Технологийн зааваргүй хугацаа нь дууссан бүтээгдэхүүн хэрэглэж байсан. Тухайн үйлдвэр зөрчил гаргасан өдрөөс хойш үйл ажиллагаа явуулаагүй.


Мах боловсруулах үйлдвэрт байсан нунтаг цагаан бодис нь хүнсний цардуулын өндөр агууламжтай нийлмэл бодис гэсэн дүгнэлт гарсан.

МХЕГ-ын Эрүүл мэнд, боловсрол соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш:

-"Эм Ди Си Пи" компанийн мах боловсруулах үйлдвэрийн гүний худгийн уснаас дээж авч, МХЕГ-ын харья Хүнсний аюулгүй байдлын лавлагаа лабораторид тавдугаар сарын 11-нд шинжлүүлсэн.


Тухайн гүний худгийн ус нь Монгол Улсад мөрдөгдөж байгаа ундны усны чанар аюулгүй байдлын стандартын шаардлагыг хангаагүй хариу гарсан.

Дүгнэлтээс үзэхэд үйлдвэрлэлийн технологийн дамжлагад хэрэглэж буй цагаан өнгөтэй уусмал нь чанар аюулгүй байдлын шаардлагыг мөн хангахгүй байгаа юм. Уусмалын найрлагад шинжилгээгээр цардуул, нитрит, натрийн хлоридын агууламж их байна.

Түүнчлэн тус компанийн махны шинжилгээнээс ходоод гэдэсний эмгэг судлалын өвчин үүсгэх бодис илэрсэн нь тогтоогджээ. Уг компанийн ажлын байрны дүгнэлтийг хүчингүй болгосон байна. Иймээс цаашид “Эм Ди Си Пи”  компани өөрийн нэрээр махны үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нийслэлийн ногоон бүсэд хууль бусаар самар түүхгүй байхыг анхааруулж байна

Нийслэлийн ногоон бүсэд “Самар-2022” хэсэгчилсэн арга хэмжээг Нийслэлийн Байгаль орчны газраас зохион байгуулж байна. Нийслэлийн Цагдаагийн удирдах газар, Экологийн цагдаагийн алба, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, Богдхан уулын Дархан цаазат газартай хамтран есдүгээр сарын 5-15-ны хооронд нийслэлийн ногоон бүсийн хушин ой бүхий газар нутагт хяналт шалгалт явуулж буй юм.

2023 оны төсөвт хүүхдийн 100,000 төгрөгийг архи, тамхины хэрэглээнд зарцуулахыг хориглох чиглэл тусгажээ

УИХ-ын чуулганаар 2023 оны улсын төсвийг ид хэлэлцэж байна. Хуулиараа тухайн оны арваннэгдүгээр сарын 15-ны дотор дараа жилийн улсын төсвийг батлах учиртай.

Д.Мөнхбаясах: Нойргүйдвэл кофе, тамхины хэрэглээгээ багасгаж ажлаасаа чөлөө аваад аялах хэрэгтэй

Тархи, сэтгэл судлалын хүрээлэнгийн эмнэлзүйн тархи судлалын эрдэм шинжилгээний ажилтан, эмч Д.Мөнхбаясахтай ярилцлаа. -Нойргүйдэл залуужиж, мөн маш нийтлэг боллоо. Нойргүйдлийн эмгэгтэй болсноо яаж м