loader
Цар тахлын үед ажилласан эмч, эмнэлгийн ажилчдад "Тамгагүй төр” жүжгийг үнэ төлбөргүй үзүүлжээ

Цар тахлын үед ажилласан эмч, эмнэлгийн ажилчдад "Тамгагүй төр” жүжгийг үнэ төлбөргүй үзүүлжээ

Цар тахлын үед ажилласан эрүүл мэндийн салбарынханд талархан "Тамгагүй төр” жүжгийг толилуулжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн яамнаас "Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Бавуугийн Лхагвасүрэнгийн зохиол “Тамгагүй төр” драмын жүжгийг 2022 оны долдугаар сарын 13-17, 19-21-ний өдрүүдэд эрүүл мэндийн салбарын 1,700 гаруй эмч, эмнэлгийн ажилчдад үнэ төлбөргүй толилуулжээ.

Коронавирусийн цар тахлын амаргүй хүнд үед хоёргүй сэтгэлээр ажилласан Эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийлж, жүжиг үзэх боломжоор хангасан Улсын Драмын театр, Hero entertainment групп, Монгол Улсын Үндэсний урлагийн их театр, Номадс Хоспиталити ХХК болон нийт уран бүтээлчдэд эрүүл мэндийн салбарын эмч, эмнэлгийн ажилчдын өмнөөс чин сэтгэлийн талархал илэрхийлье" хэмээн мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Цэцэрлэг, сургуулийн хамрагдалтын асуудлаар байнгын хороо хуралдаж байна

Өнөөдөр дараах байнгын хороод хуралдана. Тодруулбал, 10.00 цагаас Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан:Хэлэлцэх асуудал:Өвөлжилтийн бэлтгэл ажлын талаарх Уул уурхай, хүнд үйлдвэри

Баяр наадмын өдрүүдэд 56 иргэнийг авран хамгаалав

Нийслэлийн Онцгой байдлын газар /НОБГ/-ын алба хаагчид баяр амралтын өдрүүдэд объектын гал түймрийн 24, эрэн хайх, аврах ажиллагааны 13 дуудлагаар шуурхай үүрэг гүйцэтгэлээ.Улмаар гал түймрийн утаажил

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Экспортын шинэ гарц Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг найман сарын хугацаанд ашиглалтад орууллаа

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Боомтын сэргэлтийн хүрээнд экспорт, импортын шинэ гарц болох Зүүнбаян-Ханги чиглэлийн 226.9 километр төмөр зам өнөөдөр ашиглалтад орлоо. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн арга хэмжээнд оролцож үг хэллээ. Түүний хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.