loader
Өсвөрийн жүдочид өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Өсвөрийн жүдочид өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнээс 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ

Тайландын Бангкок хотноо болж буй жүдо бөхийн өсвөр, залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний 2 дахь өдөр Монголын шигшээ баг 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ.

Энэ өдөр эмэгтэйчүүдийн 63 кг-д Д. Есүй /Хүч спорт хороо/, эрэгтэйчүүдийн 90 кг-д А.Энхбаяр /Алдар спорт хороо/ нар тус тус мөнгөн медаль хүртсэн байна.

Харин эрэгтэйчүүдийн 90 кг-д Б.Гансүх /Хилчин спорт хороо/, эмэгтэйчүүдийн 70 кг-д Б.Арвин /Чандмань оргил дэвжээ/, 57 кг-д Г.Мөнхтуяа /Шинэ бадрах дэвжээ/ нар хүрэл медалийн эзэд болсон бол эрэгтэйчүүдийн 73 кг-д Б.Шинэтулга шагналт 5 дугаар байр эзэлжээ.

Ийнхүү өсвөрийн тамирчид нийт 2 алт, 2 мөнгө, 8 хүрэл медальтай тэмцээнээ дуусгалаа гэж Монголын жүдо бөхийн холбоо /МЖБХ/-ноос мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Иргэд гурав дахь орон сууцандаа албан татвар төлнө

Шинэ оны эхний өдрөөс Хувь хүний орлогын албан татвар (ХХОАТ)-ын өөрчлөлт болон Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуулийн шинэчилсэн журам хэрэгжиж эхэлсэн. ХХОАТ-ын хуулийн өөрчлөлтөөр цалин, хөл

Бүх цаг үеийн хамгийн их орлоготой "youtube" сувгуудыг нэрлэлээ

Дэлхийн хамгийн том 10 зах зээлийн долоо нь хүүхдэд зориулсан видеогоор мэргэшсэн контент бүтээгчид байдаг."Cocomelon" гэх юүтүб хуудсан дахь хүүхдийн суваг нь 282.8 сая ам.долларын орлого олж бүх цаг

ИРГЭНИЙ МЭДЭЭЛЭЛД ХЭН ХАНДАЖ БУЙГ МЭДЭХ, ХЯНАХ БОЛОМЖТОЙ СИСТЕМ НЭВТРҮҮЛНЭ

Энэхүү системийн тусламжтайгаар иргэний мэдээлэлд хэн хандаж буйг мэдэх, хянах боломжтой аж.