loader
Каспийн тэнгисийн хийг ЕХ-нд нийлүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Каспийн тэнгисийн хийг ЕХ-нд нийлүүлэх асуудлыг хэлэлцэнэ

Европын Комиссын /ЕК/ дарга Урсула фон дер Ляйен, Европын Холбооны /ЕХ/ эрчим хүчний асуудал эрхэлсэн комиссар Кадри Симсон нар даваа гарагт Бакуд айлчилж, Каспийн тэнгисийн хийг ОХУ-ыг тойруулан Европ руу нийлүүлэх асуудлыг Азербайжаны удирдлагуудтай хэлэлцэнэ.


ЕК-ын дарга фон дер Ляйен, Европын комиссар Симсон нар Азербайжаны Ерөнхийлөгч Ильхам Алиевтай уулзаж, дараа нь хамтарсан хэвлэлийн бага хурал хийнэ гэж ЕК мэдээлжээ. Симсон ЕХ, Азербайжаны эрчим хүчний яриа хэлэлцээнд оролцох бөгөөд Азербайжаны төлөөлөгчдийг Эрчим хүчний сайд Парвиз Шахбазов тэргүүлэх аж. 


“ОХУ эрчим хүчний эх үүсвэрээ зэвсэг болгон ашигласаар байгаа нөхцөлд эрчим хүчний импортыг төрөлжүүлэх нь ЕХ-ны нэн тэргүүний зорилт юм. Өмнөд хийн коридор нь ЕХ, ялангуяа Зүүн өмнөд Европт байгалийн хий нийлүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж байна” гэж ЕК-оос баасан гарагт нийтэлсэн мэдэгдэлд дурджээ. 


“ЕХ болон Азербайжан улс цэвэр эрчим хүч, эрчим хүчний хэмнэлтийн чиглэлээр урт хугацааны түншлэл тогтоохоор ажиллаж байна. Хоёр тал ногоон эрчим хүч рүү шилжиж, Парисын хэлэлцээрийн зорилтуудыг хэрэгжүүлж байна” гэж мэдэгдэлд тэмдэглэсэн байна. 


ЕХ Азербайжантай эдийн засгийг төрөлжүүлэх, хөрөнгө оруулах, түүнчлэн худалдаа, иргэний нийгмийн боломжийг бүрэн ашиглах зэрэг өргөн хүрээнд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх шинэ цогц гэрээ байгуулах хэлэлцээ хийж байгааг ЕК мөн онцолжээ. 


ЕХ бол Азербайжаны худалдааны гол түнш бөгөөд тус улсын гадаад худалдааны нийт эргэлтийн 36.7 орчим хувийг эзэлдэг байна. Харин Азербайжаны экспортын 51 хувийг (голчлон эрчим хүч) ЕХ эзэлдэг бол Азербайжаны импортын 16 хувийг ЕХ-ны бараа бүтээгдэхүүн эзэлж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Ноншим"-ийн гоймон хорт хавдар үүсгэдэг гэв

Өмнөд Солонгосын хүнс үйлдвэрлэгч "Ноншим" компанийн бэлэн гоймонгоос хортой бодис илэрсэн хэргийг шалгаж эхэлжээ. Энэ хэрэгтэй холбоотойгоор Тайвань, Тайландад үйлдвэрлэсэн дүфү, кимчитэй "Шин Рамюн"

Цас орж, цасан шуурга шуурна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөө шөнө баруун аймгуудийн нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудийн ихэнх нутгаар, маргааш өдөр төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр

“Туул усан цогцолбор” төслийн нэгдүгээр шатны ТЭЗҮ-ийг боловсруулах ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна

Улаанбаатар хот болон бусад суурин газрын хүн ам, хөдөө аж ахуй, үйлдвэрлэлийн өсөн нэмэгдэж буй усны хэрэгцээг урт хугацаанд найдвартай хангах зорилгоор "Туул усан цогцолбор" төслийг 2025-2032 онд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн.