loader
Марафонч Б.Сэр-Од 26 дугаар, Ц.Бямбажав 42 дугаар байрт шалгарлаа

Марафонч Б.Сэр-Од 26 дугаар, Ц.Бямбажав 42 дугаар байрт шалгарлаа

"Орегон-2022" Хөнгөн атлетикийн ДАШТ-ий марафон гүйлтийн эрэгтэйчүүдийн төрөлд Монголын 3 тамирчин оролцож, гавьяат тамирчин Б.Сэр-Од 2:11:39 амжилтаар 26 дугаар байр, ОУХМ Ц.Бямбажав 2:14:44 амжилтаар 42 дугаар байрт тус тус орлоо.

Харин ОУХМ Д.Гантулга 30 гаруй км туулсны дараа замаас гарч, барианд орж чадсангүй. Цаг агаар үүлэрхэг , харьцангуй сэрүүвтэр, цельсийн 16 градус дулаан, 79 хувийн чийгшилтэй  байсан ч 33 орны 63 тамирчин гараанаас гарч 54 нь барианд орлоо.

Марафоны амжилт ганц цагаар агаараас бас хамааралтай биш гэдгийг харуулсан жишээ энэ удаагийн ДАШТ болов. Тухайн замын онцлог, хамт гүйж буй тамирчдын хэмнэл, өөрийн хэмнэлээ алдахгүй байх, хугацаа, зайгаа хуваарилах, бусдын хэмнэлийг алдагдуулахад зүгээр л гүйгээд байх биш тархиндаа "шатар тоглож" явах хэрэгтэй болдог гэдгийг батлан харууллаа.

Тэр олон километр замыг өндөр жигд хурдтай туулаад ирж байхдаа уух усны цэгийн хажуугаар усаа шүүрч авах боломжгүй шахуу л дайраад өнгөрч байна гэхээр бас ямар их хүч, хурд шавхаж гүйж байгааг нотолж байгаа юм.



Өнөөдрийн марафоны цагийн хувьд их өндөр буюу богино хугацаа зарцуулсан  гэдгийг тамирчдын барианд орсон цаг харуулсан байна. Олимп, дэлхий, томоохон марафонд 2 цаг 10 минут дотор гүйхэд эхний 10-т бараг л ороод ирдэг. Гэтэл энэ удаа 2 цаг 10 минут гүйсэн хүн, арай гэж эхний 20-д багтаж байлаа.



Уралдааны эхний хоёр байрт Этиофийн марафончид барианд орлоо. Тамират Тола 2:05:36 гүйж, ДАШТ-ий рекордыг /дэлхийн рекорд биш, тус тэмцээний шинэчлэв. Мөнгөн медалийг М. Геримеу 2:06:48 амжилтаар, хүрэл медалийг Бельгийн Башир Абди 2:06:48 амжилтаар хүртлээ гэж АНУ-аас спортын сэтгүүлч Ц.Энхтүвшин /Таван цагариг сонин/ мэдээллээ.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монголын шигшээ багууд FIBA 3×3 Ази тивийн аваргад өрсөлдөхөөр Сингапурыг зорилоо

FIBA 3×3 Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөхөөр Монголын шигшээ багууд өнөөдөр Сингапур улсыг зорилоо.Энэ нь Ази болоод Австрали тивийн 53 шигшээ баг өрсөлдөж буй манай хоёр тивийн хамгийн

Гадаад руу зугтсан авлигачдын гадаад паспортын хугацааг цуцлана

Монгол Улсын Засгийн газраас 2023 оныг “Авлигын эсрэг жил” болгон зарлаж, системийн авлигатай тэмцэх “5 Ш” ажиллагааг хэрэгжүүлж байгаа. Засгийн газар “Шувуу” ажиллагааны хүрээнд хууль хяналтын байгуу

Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт зохион байгуулж байна

“Сувилахуйн сургагч багш бэлтгэх сургалт”-ыг анх удаа байгууллагын захиалгаар 2 дугаар сарын 01-03-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгээс ирүүлсэн хүсэлтийн