loader
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно

Үндэсний их баяр наадмын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орно

2022 оны долдугаар сарын 07-ноос 07 дугаар сарын 13-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна.

Долдугаар сарын 7-ны өдрийн байдлаар Сэлэнгэ мөрөн Хялгант баг орчимд болон Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Эг, Хэнтий нурууны зүүн хажуугийн Онон голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 15-45 см нэмэгдэж,  Үүр, Хэрлэн, Улз, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Балж гол үерийн аюултай түвшинг 5 см даван үерлэж байна.

Маргааш буюу 7 дугаар сарын 8-нд Онон гол Дадал сум , Сэлэнгэ мөрөн Сүхбаатар хот орчимд усны түвшин 10-20 см нэмэгдэх төлөвтэй байна. Ирэх өдрүүдэд нутгийн хойд болон төв, зүүн талын зарим хэсгээр түр зуурын бороо элбэг байх тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал өндөр байна.

Иймд голын эрэг дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж бага насны хүүхдүүдийг зориулалтын бус хөвөгч ашиглан голд оруулахгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

9, 10-нд нутгийн хойд хэсгээр, 11-нд төвийн аймгуудын ихэнх нутаг, баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 11-нд зарим газраар, 12-нд нутгийн зүүн хагаст секундэд 13-15 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус, өдөртөө 14-19 градус, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 29-34 градус, бусад нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 18-23 градус дулаан байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Аялал жуулчлалын Үндэсний хорооны анхдугаар хуралдаанаар тус салбарын эрх зүйн орчныг сайжруулахаар ярилцлаа

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 371-р тогтоолоор Аялал жуулчлалыг хөгжүүлэх Үндэсний хороо байгуулж, Ерөнхий сайд тэргүүлж ажиллахаар шийдвэрлэсэн. Өнөөдөр тус хороо анхдугаар хурлаа хийж аялал ж

Л.Энх-Амгалан: Замын төлбөрийг “галын хайчаар” биш цахимаар авдаг болно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлж байна.ЗТХЯ-тай хамтарч улсын хэмжээнд ажиллаж байгаа замын төлбөр авах цэгийг ц

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тунхаг бичигт улс төрийн 24 намын удирдлага гарын үсэг зурав

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тунхаг бичигт өнөөдөр улс төрийн 24 намын удирдлага гарын үсэг зурлаа. Уг тунхаг бичигт Үндсэн хуульд 10 чиглэлээр нэмэлт, өөрчлөлт оруулах ас