loader
МАН-ын бүлэг шатахуун үнийн асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө

МАН-ын бүлэг шатахуун үнийн асуудлаар Засгийн газарт чиглэл өглөө

УИХ дахь МАН-ын бүлэг хуралдлаа. Хуралдааны дараа бүлгийн дарга Д.Тогтохсүрэн мэдээлэл өглөө. Тэрбээр "Шатахууны үнийн өсөлттэй холбоотой асуудлаар Уул уурхай, хүн үйлдвэрийн сайд Г.Ёндон, хүнсний гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийн өөрчлөлтийн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан нарын мэдээллийг сонсов. Мэдээлэлтэй холбогдуулан бүлгээс дөрвөн чиглэлийг холбогдох сайд, дарга нарт өглөө.

  • Нэгдүгээрт, бүтээгдэхүүний хангамжийг тасалдуулахгүй, үнийг тогтвортойгоор барих, ялангуяа нефтийн бүтээгдэхүүний хангамжид анхаарах шаардлагатай. Засгийн газраас өгч байгаа мэдээллээр энэ жилдээ нефтийн хангамж тасалдуулахгүй гэж мэдэгдсэн.
  • Хоёрдугаарт, АИ-92 шатахууны үнийг цаашид барих талаар анхаарах шаардлагатай гэж үзлээ. Засгийн газраас дизель түлшний үнийг тогтвортой барьж чадахгүй талаар хоёрдугаар сард мэдэгдсэн. Иргэд, хэрэглэгчдийн 70 орчим хувь нь АИ-92 шатахуун хэрэглэдэг. Тиймээс үнийг нь тогтвортой барих талаар онцгойлон анхаарах шаардлагатай.
  • Гуравдугаарт, Хүнсний бүтээгдэхүүний хангамж, тэр дундаа хил гааль, ложистикийн асуудалд онцгойлон анхаарах шаардлагатай гэж үзлээ.
  • Дөрөвдүгээрт, барилгын материалын үнэ, тэр дундаа цементийн үнийг тогтвортой барих талаар анхаарах нь зүйтэй гэж бүлгийн гишүүд үзлээ.

"АИ-92 шатахууны үнэ нэмэгдэх асуудал яригдаж байна. Гэсэн хэдий ч гишүүдийн дүгээс оны эхэнд хийгдсэн төсвийн тодотголд тусгагдсан үнээр барих байр сууриа илэрхийлж байна. Тиймээс АИ-92 шатахууны үнийг барих чиглэлийг Засгийн газарт өгсөн" гэлээ.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Бишкек-2022" тэмцээнээс манай улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.Киргиз улсын нийслэл Бишкек хотод болсон тус тэмцээний 17-оос доош насны охидын 69

Анжелина Жоли хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд тусалдаг сангаа хаажээ

Холливудын жүжигчин Анжелина Жоли хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслах зорилгоор байгуулсан сангаа хаажээ. “Дэйли мэйл” энэ талаар мэдээллээ.Мэдээлэлд бичсэнээр, Анжелина Жоли сангаа хаах болсон н

COP17 хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх ногоон өртөө ашиглалтад орлоо

COP17 хурлын үеэр 10 цахилгаан автомашин зэрэг цэнэглэх боломжтой ногоон өртөөг “Моннис групп” Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто зогсоолын талбайд ашиглалтад орууллаа. Тус өртөөний нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал болон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва нар оролцов.