loader
"Кью Эс Си" ХХК Хөгжлийн банкны 191,1 тэрбумын зээлээ төлжээ

"Кью Эс Си" ХХК Хөгжлийн банкны 191,1 тэрбумын зээлээ төлжээ

Сангийн сайд Б.Жавхлан Кью-Эс-Си компанийн өр төлбөр болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр "Хөгжлийн Банкан дээр "Кью-Эс-Си" компанийн нэг 191.1 тэрбум төгрөгийн чанаргүй зээл мөнгөн хөрөнгөөр бүрэн төлөгдөж дууслаа. Ингэснээр тус дүнгээр Хөгжлийн Банканд алдагдлын сан байгуулж, энэ хэмжээгээр өөрийн хөрөнгөөр буурах байсан эрсдэл хаагдсан" гэдгийг мэдээллийн эхэнд онцоллоо.

Сангийн сайд Б.Жавхлангаар ахлуулсан ажлын хэсэг байгуулагдаж, нөгөө талд Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон нар зээлээ төлөх асуудлаар хамтарсан ажлын хэсэг байгуулахаа нээлттэй зарлаад багагүй хугацаа өнгөрсөн. ХХБ-ны ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбилэгийн багтай хэлцэл хийхдээ "Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-т зарцуулсан гэх "Кью Эс Си" ХХК-ийн зээлийг төлүүлэхээр ажиллаж, ийн 191.1 тэрбум төгрөгийн зээл төлөгдөв.

"Тус банканд зээлжих зэрэглэлийн агентлаг шалгалт хийж байсан. Өнгөрсөн долоо хоногт энэ зээл амжилттай төлөгдсөнөөр Хөгжлийн Банканд байгаа төрийн өмчийн компаниудын 500 орчим тэрбум төгрөгийн чанаргүй зээлд ойрын хугацаанд хэрхэн бүтцийн өөрчлөлт хийх, Засгийн газрын зүгээс хэрхэн төлж барагдуулах вэ гэдэг бодлогын тогтоол гарсан. Өөрөөр хэлбэл, 500 тэрбум гаруй төгрөгийн зээлийг хэрхэн боломжоороо төлж барагдуулах тогтоол гарсан гэсэн үг. Энэ тогтоол эергээр нөлөөлсөн.

Цаашдаа Хөгжлийн Банкны бусад төрийн өмчтэй холбоотой зээл төлөгдөх гэсэн тодорхой төлөвлөлт гарч байна. Хөгжлийн Банкны зээлжих зэрэглэл Засгийн газрынхтай ижил хэвээр үлдэж байгаа" хэмээн мэдээлэв   

Түүнчлэн наадмаас өмнө БНХАУ-аас их хэмжээний зээл авч өр тавих гэж байгаа гэдэг нь худал мэдээлэл. Жагсаалт хийж байгаа залууст хэлэхэд ямар нэгэн эрсдэл байхгүй. Бид та бүхнийг хүлээн авч уулзаад мэдээлэл өгөхөд нээлттэй болохыг хэллээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Чөлөөт бөхийн УАШТ-ий эхний өдөр 7 шинэ аваргатай боллоо

Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн мягмар гарагт Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд эхэллээ.Эрэгтэйчүүд 1963 оноос, эмэгтэйчүүд 1999 оноос эхлэн улсын

2022.08.23: Нийт 97 хүнээс халдвар илэрлээ

Улсын хэмжээнд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын 97 тохиолдол PCR шинжилгээгээр батлагдсан байна. Улаанбаатар хотод 60, Дорноговь аймагт 14, Дорнод аймагт нэг, Орхонд хоёр, Өмнөговь

“Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” хэрэгжиж байна

“Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр”-ийг гурав дахь жилдээ амжилттай зохион байгуулж байна.Төрийн захиргааны албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжиж, тэдний ур чадварыг дэ