loader
МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ

МИАТ компани долдугаар сарын 10-нд Гуанжоу хот руу нислэг үйлдэнэ

Засгийн газраас БНХАУ-ын хоёр хот руу агаарын хилээ нээж байгааг нийтэд мэдээлсэн. Нислэг сэргэж буйтай холбогдуулан МИАТ ТӨХК Улаанбаатар-Гуанжоу-Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх хуваарь болон коронавирусийн халдвараас сэргийлэх шаардлагыг олон нийтэд танилцууллаа.

Улаанбаатар-Гуанжоу чиглэлд долдугаар сарын 10-ны өдрийн Ням гарагт Чингис Хаан ОУНБ-аас 22:40 цагт хөөрөөд Гуанжоу хотод долдугаар сарын 11-ний 02:40 цагт бууж, Гуанжоу хотоос 03:50 цагт хөөрөөд Улаанбаатар хотод 08:00 цагт буух хуваарьтай байна.

Гуанжоу хот руу нисэх иргэдэд тавигдах шаардлага:

БНХАУ-ын хилээр нэвтрэхэд тавигдах шаардлага болон тусгаарлалтын хугацаатай холбоотой БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас ирүүлсэн мэдээллийг хүргэж байна.

Виз болон эрүүл мэндийн шаардлага

  1. БНХАУ руу нэвтрэн ороход нэгдсэн ажиглалтад байх шаардлагатай тул БНХАУ-ын харьяалалтай бус иргэн нь хүчинтэй визтэй эсэхийг шалгаж тийз бичнэ.
  2. Монгол Улсад гуравдагч орноос ирсэн иргэдэд Эрүүл мэндийн код олгох боломжгүй тул Монгол Улсаар дамжин өнгөрч БНХАУ руу нэвтрэх тохиолдолд тийз бичиж олгохгүй.
  3. Нислэгээс өмнө https://mp.weixin.qq.com/s/vBSwfThbAHQH-NoGHRkCDQ хаягаар нэвтэрч “Аялагчдын эрүүл мэндийн код, эрүүл мэндийн байдлын мэдүүлэгт өргөдөл гаргахад тавигдах сүүлийн шаардлага” хэсгээс мэдээлэл авсан байх
  4. Гадаад иргэд https://hrhk.cs.mfa.gov.cn/H5/ хаягаар эрүүл мэндийн код авсан байх,
  5. Монгол Улсын хил нэвтрэхтэй холбоотой асуудлыг БНХАУ-ын Элчин сайдын яамнаас заавал тодруулах шаардлагатай. Виз болон бусад шаардлагатай мэдээллийг дараах линкээс авна уу. http://mn.china-embassy.gov.cn/.../t20220617_10705582.htm

Шинжилгээний шаардлага

2022 оны зургаадугаар сарын 24-ний өдрөөс эхлэн БНХАУ-ын болон гадаадын бүх зорчигчид нуклейн хүчлийн шинжилгээнд /PCR/ хамрагдах ёстой.

Онгоцонд суухаас 48 цаг, 24 цагийн өмнө нийт хоёр удаа PCR шинжилгээ, мөн онгоцонд суухаас 12 цагийн дотор эсрэг биетийг илрүүлэх ковидын түргэвчилсэн шинжилгээ хийлгэсэн сөрөг хариутай байх.

Бүх шинжилгээг Элчин сайдын яамнаас томилсон дараах шинжилгээний байгууллагад өгнө.

  1. Халдварт өвчин судлалын үндэсний төв /National Research Center for Infectious Diseases/
  2. Зоонозын өвчин судлалын үндэсний төв /Zoonotic Disease Research Center/
  3. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв /National Center for Public Health/
  4. Интермед эмнэлэг
Нислэг эхлэхээс өмнө 12 цагийн дотор БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас гаргасан эрүүл мэндийн код, ковидын шинжилгээний сөрөг гэрчилгээ, эрүүл мэндийн код авах хүсэлт гаргахад ашигласан бүх шинжилгээний гэрчилгээг шалгах тул зорчигч нар холбогдох мэдээллээ тийз худалдан авсан газартаа илгээнэ.

Гуанжоу дахь тусгаарлалт:

  • Хилийн чанадаас ирсэн Гуанжоу хотод байнга оршин суудаг иргэдийг 7 хоног буудалд, 3 хоног гэрээр нь тусгаарлана.
  • Гуанжоу хотоор дамжин бусад муж, хотуудад зорчих иргэдийг 7 хоног буудалд тусгаарлаж, тусгаарлалтын хугацаа дуусмагц хүлээн авах муж, хот зөвшөөрсөн тохиолдолд 24 цагийн дотор тус хотоос гарсан байх, мөн хэрвээ зөвшөөрөөгүй тохиолдолд дурын буудалд 3 хоног тус тус тусгаарлах шаардлагатай.
  • Тусгаарлалтын зардал нь тухайн нислэгт хуваарилагдсан буудлаас хамаарч, 1 хүний хоногийн 500-600 /хоол багтсан/ юань байна. Тусгаарлагдах буудлыг захиалах, сонгох боломжгүй.

Хилээр нэвтэрсний дараа шинжилгээний хариу эерэг гарсан тохиолдолд

Хилийн чанадаас ирсэн иргэдийн PCR шинжилгээний хариу эерэг гарвал Гуанжоу хотын 8 дугаар эмнэлэгт шилжүүлэн эмчлэх бөгөөд өвчний шинж тэмдэг хөнгөн, бусад өвчингүй тохиолдолд өвчтөний эмчилгээний зардал 3,000-10,000 юанийн хооронд байна.

Хэрэв өвчний шинж тэмдэг ихтэй, бусад өвчинтэй хавсарсан тохиолдолд эмчилгээний зардал 10,000 юаниас дээш байна. Эмнэлгээс гарах хугацааг эмч нарын хурлаар шийдвэрлэх бөгөөд эмнэлгээс гарсны дараа 14 хоног буудалд үргэлжлүүлэн тусгаарлаж хянах ба 14 хоногийн хугацаанд PCR шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас гаргана. Үүнтэй холбогдуулан үүссэн зардлыг тухайн иргэн бүрэн хариуцна.

 

Эх сурвалж: МИАТ ТӨХК

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Орон нутагт сарын дундаж цалин улсын дунджаас 4.4-31.4 хувиар бага байна

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны 2 дугаар улирлын байдлаар 48.3 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 742.5 мянган ажиллагч хамрагдсан байна.

Чөлөөт бөхийн УАШТ-ий эхний өдөр 7 шинэ аваргатай боллоо

Чөлөөт бөхийн 2022 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн мягмар гарагт Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд эхэллээ.Эрэгтэйчүүд 1963 оноос, эмэгтэйчүүд 1999 оноос эхлэн улсын

Хуучирч муудсан сурталчилгааны болон бусад самбарыг буулгана

Нийслэлийн Засаг дарга Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах зарим арга хэмжээний тухай А/880 тоот захирамжийг өнөөдөр гаргалаа.Тус захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэм