loader
ОХУ руу зорчих иргэдэд анхааруулга хүргүүлэв

ОХУ руу зорчих иргэдэд анхааруулга хүргүүлэв

Дэлхий нийтийг хамарсан Ковид-19-ийн цар тахлын улмаас ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны 635 дугаар тогтоолоор тус улс хилийн агаарын болон авто замын боомтоор нэвтрэх зорчигч тээврийн хөдөлгөөнийг хязгаарласан юм. Энэхүү тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улсын иргэд 2021 оны 12 дугаар сарын 2-ноос тус улсын агаарын боомтоор, 2022 оны 4 дүгээр сарын 14-нөөс Монгол Улс, ОХУ-ын хилийн авто замын боомтоор зорчиж байгаа юм.

Гуравдагч улстай хиллэсэн ОХУ-ын боомтоор нэвтрэх боломжгүйг ГХЯ-наас анхаарууллаа. 

Гэхдээ, хилийн боомтуудын зорчих хөдөлгөөнийг хязгаарлах тухай ОХУ-ын Засгийн газрын 2020 оны 3 дугаар сарын 16-ны 635 дугаар тогтоолын бусад зохицуулалт нь хүчин төгөлдөр хэвээр байгаа тул Монгол Улсын иргэд гуравдагч улстай хиллэсэн Оросын Холбооны Улсын авто замын боомтоор тус улсад нэвтрэх боломжгүй байгааг ГХЯ-наас анхаарууллаа.

Монгол Улс, ОХУ-ын хилийн авто замын боомт болон агаарын боомтоор тус улс руу зорчих иргэд 48 цагийн дотор хамрагдсан байх ПГУ шинжилгээний “сөрөг” хариуг орос эсвэл англи хэлээр орчуулсан байх, шаардлагатай бол нислэгээр зорчиж буй зорчигчид дараах асуумжийг /татах/ бөглөх шаардлагатай байгаа талаар ГХЯ-ны Консулын газраас мэдээллээ. 



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Оны онцлох "Parasite" киног заавал үзэх 10 шалтгаан

2019 оны хамгийн шилдэг, хамгийн олон хүнд хүрсэн кинонуудын дунд нэр нь Ази тивээс цойлон гарч ирж, тодоор гэрэлтсэн нэг кино бол "Parasite" билээ.Үзэгчдийн хүлээлтийг тултал нь нэмж байсан ч манай к

16 сум, нэг дүүрэг цагаанаар зудын байна

Улсын Онцгой комиссын I хуралдаан өчигдөр болжээ. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдал, цаашид авах арга хэмжээ, хөдөө аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилт болон мал, амьтны гоц халдварт

Хичээл хийх зуураа ЭМОРЧ сонсох боломж

Заримдаа номын санд хичээл хийхэд залхуу хүрэм байдаг биздээ. Хичээнгүйлэн суралцахын хамт сурч амжаагүй Солонгос хэл болон англи хэл гэх мэтийг сурах зэрэг олон зүйлийг төлөвлөж байгаа биздээ. Өнөөдө