loader
Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022”  өнөөдөр эхэллээ

Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” өнөөдөр эхэллээ

Жүдо бөхийн “Улаанбаатар их дуулга-2022” олон улсын тэмцээний эхний өдөр уламжлалын дагуу хөнгөн жин буюу эрэгтэй 60 кг, 66 кг, эмэгтэй 48 кг, 52 кг, 57 кг жингийн барилдаанууд явагдана.


Монголын багаас дэлхийн аваргын хүрэл медальт Ё.Басхүү тэргүүтэй 20 бөх өнөөдөр хүч ур чадвараа сорин барилдах юм. "Улаанбаатар Их дуулга" тэмцээний аварга бөх чансааны 1000 оноо, мөнгөн медаль 700, хүрэл медаль 500, 5 дугаар байр 360, 7 дугаар байр 260, шөвгийн 16-д шалгарвал 160 чансааны оноо авна. Шагналын сан 154 мянган евро бөгөөд түрүүлсэн жүдоч 4000, мөнгөн медаль 3000, хүрэл медальт бөх 1500 еврогийн шагнал гардана.


Тэмцээний хуваарь 6 дугаар сарын 24


12:30 – Урьдчилсан барилдаан, эмэгтэй 48, 52, 57 кг; эрэгтэй 60, 66 кг, Steppe Arena

17:00 – Финалын барилдаан, эмэгтэй 48, 52, 57 кг; эрэгтэй 60, 66 кг, Steppe Arena

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улаанбаатарт өдөрдөө 26 хэм дулаан байна

2022 оны 08-р сарын 15-ны 20 цагаас 08-р сарын 16-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна. Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн

МОНГОЛ, ХЯТАДЫН ХИЛИЙН БУРГАСТАЙ-ЛАОЕМЯО АВТО ЗАМЫН БООМТЫГ НЭЭН АЖИЛЛУУЛЖ ЭХЭЛЛЭЭ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И-тэй 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр утсаар ярих үеэр талууд ойрын хугацаанд хилийн Бургастай-Лаоемяо авто замын боомтыг нээн ажиллуулахаар тохиролцсоны дагуу 2022 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр тус боомтыг албан ёсоор нээн ажиллуулж эхэллээ.

Нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдаа гарч байна

Жил бүрийн тав болон есдүгээр сарын бямба, ням гарагуудыг Тэрбум мод тарих үндэсний өдөр болгон зарласан. Энэ хүрээнд дөрөвдүгээр сарын 25-наас эхлэн нийслэлийн дөрвөн байршилд мод бут, сөөгийн суулгац, үр үрслэгээний өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байна.