loader
Улсын хэмжээнд одоогийн байдлаар 140 мянган тонн шатахуун байна

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 140 мянган тонн шатахуун байна

Улсын хэмжээнд одоогийн байдлаар 140 мянган тонн шатахуун байгаагаас 68 мянган тонн буюу 48 хувийг дизель түлш, 54 мянган тонн буюу 38 орчим хувийг Аи-92 автобензин эзэлж байна. УУХҮЯ-ны мэдээллээр өнөөдрийн байдлаар А-80 автобензинийн 59 хоногийн, Аи-92 автобензинийн 40 хоногийн, дизель түлшний хувьд 25 хоногийн тус тус нөөцтэй байна.

Засгийн газрын тогтоолоор өмнө нь улсын хэмжээнд 30 хоногийн шатахууны ердийн хэрэглээний нөөц бүрдүүлэх үүргийг тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүдэд хүлээлгэдэг байсан бол өнгөрсөн онд гарсан Засгийн газрын 311 дүгээр тогтоолоор дунджаар 45 хоногийн нөөц бүрдүүлдэг болсон юм.

Улсын их баяр наадмын өдрүүдээр шатахууны хомсдол үүсэх талаар олон нийтийн сүлжээгээр цацагдсан мэдээллийн талаар УУХҮЯ-ны Газрын тосны бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсээс тайлбар өглөө. Тодруулбал, баяр наадмын өмнө газрын тосны бүтээгдэхүүний хангамж тасалдахгүй, хомсдол үүсэхгүй гэдгийг салбарын яамнаас албан ёсоор мэдэгдэж байна. ОХУ-ын “Роснефть” компани манай улсад хөнгөлөлттэй үнээр шатахуун нийлүүлж, худалдах эсэх нь наадмын дараа тодорхой болно гэдгийг нэмж мэдээлсэн юм. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

НОГООН БАРИЛГЫН БОЛОМЖ & ШИЙДЭЛ арга хэмжээ болно

Эрчим хүчний хэмнэлттэй, амины орон сууцны төсөл хэрэгжүүлэгчид, гүйцэтгэгчид, бодлого тодорхойлогчид, мэргэжлийн байгууллага, мэргэжлийн эксперт, санхүүжүүлэгчид оролцох нэгдсэн арга хэмжээг ирэх сарын 1-ний 13:30 цагт Улаанбаатар хотноо Millenium plaza-д зохион байгуулахаар болжээ. .

Д.Сарангэрэл: Амны хаалт авах асуудлаар олон улсын байгууллагад хандаж байна

Улсын онцгой комисс цаг үеийн асуудлаар өнөөдөр хуралдаж байна. Энэ үеэр Эрүүл мэндийн сайд коронавирусээс урьдчилан сэргийлэх ажлын талаар мэдээлэл өглөө.Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл "Амны хаалт,

БИЗНЕС ЭРХЛЭГЧДЭД ЗОРИУЛСАН СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Зээлийн батлан даалтын сангийн Хойд бүсийн салбараас Орхон аймаг дахь Хаан банкны бизнес төвтэй хамтран бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтыг зохион байгууллаа.