loader
Олон улсын “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байна

Олон улсын “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байна

Олон улсын “Олимпын өдөр” өнөөдөр тохиож байгаа бөгөөд Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн, Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны ерөнхийлөгч Б.Баттүшиг олимп, спорт-олимпизмыг дэмжигч монголчууддаа баярын өдрийн мэндчилгээ дэвшүүлэв.


Мэндчилгээнд, "Зургадугаар сарын 23 бол спорт, олимпизмынхны хувьд онцгой өдөр байдаг. Францын их соён гэгээрүүлэгч, нэрт зүтгэлтэн Пьер-де-Кубертен 128 жилийн тэртээ шинэ олимпын хөдөлгөөнийг эхлүүлж, Олон улсын олимпын хороог байгуулсан энэ өдрийг хүндэтгэн 1948 оноос хойш Олимпын өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. 

Олимпын өдөр бол спорт, олимпизмоор дамжуулан эрүүл, идэвхтэй дасгал хөдөлгөөний ач холбогдлыг олон нийтэд таниулан сурталчлах, спортоор хичээллэхэд уриалан дуудах утга агуулгатай өдөр юм. Энэ ч утгаараа өнөөдрийн олимпын өдөр нь та бүхэнд олимпизмоор цээж дүүрэн амьсгалж, анхлан хичээллэгчдээс аварга баатар хүртэл мөр зэрэгцэн гүйж, хамтдаа баяраа тэмдэглэж, дурсамжаа хуваалцаж, ирээдүйгээ хэлэлцэх эрхэм боломж олгож байна.  Та бүхэнд Олимпын өдрийн халуун мэндийг дэвшүүлж, хөдөлгөөнтэй, эрч хүчтэй, эрүүл энх байхыг хүсэн ерөөе.


Мөн спорт, олимпизмыг дэмжиж явдаг нийт тамирчид, хувь хүн, байгууллага хамт олонд бүгдэд нь хамгийн сайн сайхныг хүсэн мэндчилье. Энэ завшааныг тохиолдуулан олимпизмын үйл хэргийн төлөө идэр залуу үеэс насан буурал болтлоо нэр төртэй зүтгэсэн МҮОХ-ны Ерөнхийлөгч асан, ОУОХ-ны хүндэт гишүүн, нас сүүдэр 94-ийг зооглосон “Олимпын өвөө” Ш.Магван тандаа Олимпын өдрийн баярын мэндийг онцгойлон хүргэж, мэхийн ёсолъё" гэжээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ШОГ ЗУРАГ: Нүүрсний хулгай ба нийгмийн амьдрал

Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газруудын дэд дарга нараарахлуулсан хамтарсан ажлын хэсэг нүүрсний олборлолт, экспорт, боомтын нүүрс тээвэрлэлт, төлбөртэй холбоотой

Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ буюу 550 мянган төгрөгийн хэмжээг нэмэх хэрэгтэй

Төрийн албан хаагчдын цалин хөлсний нэмэгдэл нь ялгавартай байгаа бөгөөд МҮЭ-ийн холбоо энэ ялгаварлан гадуурхлыг арилгахаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар болон зарим тулгамдсан асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.

Сонгинохайрхан дүүрэг 400 саяар спорт хорооны дээврээ засварлана

Сонгинохайрхан дүүргээс спорт хорооны дээвэр засварлах тендер зарлажээ. Дата мэдээллийн сангаас харвал спорт хорооны дээврийг 400 сая төгрөгөөр засварлана гэж төсөвлөсөн байна. Уг тендерийг нэгдүгээр