loader
Монгол Улсад байх хугацаа сунгах, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх 2 төрлийн  үйлчилгээний хүсэлтийг цахимаар хүлээн авна

Монгол Улсад байх хугацаа сунгах, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх 2 төрлийн үйлчилгээний хүсэлтийг цахимаар хүлээн авна

Гадаадын иргэн, харьяатын газар 2022 оны зургадугаар сарын 13-ны өдрөөс эхлэн түр ирэгчийн Монгол Улсад байх хугацаа сунгах, гадаадын иргэний оршин суух зөвшөөрлийн хасалт хийлгэх 2 төрлийн  үйлчилгээний хүсэлтийг цахимаар хүлээн авна. Тодруулбал, Гадаадын иргэн Монгол Улсаас бүр мөсөн гарах, оршин суух зөвшөөрлийн хугацаанд буцаж ирэхгүй тохиолдолд биечлэн ирж оршин суух зөвшөөрлийн бүртгэлээс хасалтаа хийлгэн, оршин суух үнэмлэхээ хураалгадаг байсан. Тэгвэл энэхүү үйлчилгээг хялбарчлах зорилгоор оршин суух бүртгэлээс хасалт хийх хүсэлтийг ийнхүү цахимаар (https://immigration.gov.mn/mn/residence-permit-cancel/ ) хүлээн авч, шийдвэрлэхээр боллоо. Харин оршин суух үнэмлэхээ хураалгаж,  паспортод тэмдэглэгээ хийлгэхдээ хилээр гарах үедээ хилийн боомтод эсвэл өөрт ойр байрлах Гадаадын иргэн, харьяатын газрын төв болон боомт орон нутаг дахь салбар нэгж, аймгууд дахь ахлах мэргэжилтнүүдэд хандах боломжтой.

Мөн Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн дагуу түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх визийн хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгуулах хүсэлтийг биечлэн ирж мэдүүлдэг байсныг халж байна. Ингэснээр  түр ирэгч гадаадын иргэн Монгол Улсад байх хугацаа дуусахаас ажлын 5-аас доошгүй хоногийн өмнө цахимаар (https://immigration.gov.mn/mn/visa-extension/) хүсэлтээ ирүүлж, байх хугацаагаа сунгуулах боломж бүрдлээ.

Цахим үйлчилгээг  https://immigration.gov.mn цахим хуудсаар авах боломжтой бөгөөд хүсэлтээ ирүүлэхдээ бүрдүүлэх баримт бичгийн жагсаалттай сайтар танилцаж, мэдээллээ нягталж ирүүлэхийг анхааруулж байна.


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсаас Арабын Нэгдсэн Эмират Улс, Кувейт Улсад суугаа Элчин сайдын яамд Эзэн Богд Чингис хааны эш хөргийг залав

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх 2022 оны 07 дугаар сарын 11-ний өдөр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг дээдлэн залах тухай 159 дүгээр зарлигийг гаргасан билээ.Зарлигийн хоёр дугаар зүйлд,

Б.Баасанцогтыг хорихоор шийдвэрлэлээ

Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Баасанцогт нарын нэр бүхий 3хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр хянан хэлэлцэхээр тов зарласан.Гэвч шүүгдэгч Б.Мөнхбаяр Ковид-19 өвчний уч

"Хуурамч визийн тодорхойлолт үзүүлэн БНСУ-ын Е-9 виз олгогдсон гэж мэхэлсэн” мэдээлэл ирсээр байгаа тул болгоомжлохыг анхаарууллаа

БНСУ руу зорчих виз олголтын ажил 2022 оны зургаадугаар сарын 1-нээс хэвийн явагдаж эхлээд байгаа билээ. Виз олгож эхэлсэнтэй холбоотойгоор хуурамч виз ашиглаж байгаа виз зуучлагч гэх брокеруудаас бол