loader
Хүчирхэг Монгол “MFC-3” Ерөнхий сайдын ивээл дор болно

Хүчирхэг Монгол “MFC-3” Ерөнхий сайдын ивээл дор болно

"MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахаар болжээ.

Холимог тулааны “MFC” холбоо 2019 онд олон улсын хоёр тулаан зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ оны анхны тэмцээн 2-р сарын 1-ний өдөр “АСА Цирк”-д болох тов гарсан байна.

Энэхүү тэмцээнийг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх ивээл дороо зохион байгуулснаар мэргэжлийн тамирчдаа дэмжиж, энэ төрлийн спортыг хөгжөөн дэмждэг залуусд болон олон нийтэд мэргэжлийн спортыг эерэгээр таниулах, нийгэмдээ сайн үйлс түгээх хандлагад тамирчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Тэмцээнд АНУ, Япон, ОХУ, Буриад, Тува улсуудаас дэлхийн шилдэг тамирчид ирж оролцоно.

Өнгөрөгч оны зургаадугаар сард “MFC” холбооны хөнгөн жингийн анхны аваргын бүсийн төлөө тулалдсан Н.Отгонбаатар, М.Нандин-Эрдэнэ нарын дахин тулаан энэ удаагийн оргил тулаан байх юм. Тэднээс гадна Д.Батсүмбэрэл, “Ангууч” хочит Б.Баттөр, Б.Бүрэнзориг, Т.Ариунболд, А.Гантүлхүүр тэргүүтэй манай улсын шилдэг тулаанчид гадны тамирчидтай нударга зөрүүлнэ.

Сүүлийн жилүүдэд манай үзэгчид “UFC”, “One Championship” зэрэг дэлхийн шилдэг холбоодын тулааныг цаг алдалгүй шууд үздэг болсонтой холбоотойгоор хөгжөөн дэмжигчдийн цар хүрээ нэмэгдэж, Монгол улсаас ч олон шилдэг тамирчин төрөн гарах болсон. Үүний нэг тод жишээ нь Д.Батгэрэл юм.

Тэрбээр өнгөрөгч “MFC” холбооны тэмцээнд ялалт байгуулсны дараа “UFC”-тэй гэрээ байгуулж, албан ёсны эхний тулаанаа хэдийнээ хийгээд байгаа юм. Өөрийн эх оронд зохиогдох MFC-д амжилттай оролцсон тамирчид олон улсын тавцанд гарахад илүү дөхөм болж байгаагаараа энэ тэмцээний ач холбогдол улам бүр өндөр болж байна.

Дашрамд дурдахад “MFC-3” тэмцээний орлогоос тодорхой хувийг сайн үйлсийн аянд хандивлахаар төлөвлөж байгаа ажээ. Манай улсад мэргэжлийн тулааны анхны гавьяат Ж.Нарантунтгалаг төрснөөс өөрөөр төрийн өндөрлөгүүдийн түвшинд мэргэжлийн тулааны спортыг ингэж ивээл дороо дэмжиж зохион байгуулж буй нь анхных юм байна.

foto
Нийтлэгч: Negug Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Худалдаа, үзвэр үйлчилгээ, цахим тоглоомын газруудад шалгалт хийж эхэлжээ

Монгол Улсын Шадар сайдын баталсан удирдамжийн дагуу жил бүр Гамшгаас хамгаалах, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг үе шаттайгаар зохион байгуулан ажилладаг.Энэ жилийн хувьд бат

НӨАТ-ын буцаан олголтыг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн дансанд орно

2022 оны дөрөвдүгээр улирлын НӨАТ-ын буцаан олголтын мөнгийг нэгдүгээр сарын 28-наас иргэдийн данс руу шилжүүлэхээр төлөвлөсөн болохыг Татварын байгууллагаас мэдээллээ.Иргэд НӨАТ-ын 2%-ийн буцаан олго

Төсвийн байнгын хороо Монгол Улсын 2022 оны төсвийн тодотголын талаарх хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2022.04.26) хуралдаан 20 цаг 53 минутад эхэлж, гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн. Хуралдааны эхэнд Байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулсны дараа Засгийн газраас 2022 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явууллаа.