loader
"И-Монголиа" дээр эрсдэл мэдээлэх цэс оруулснаар иргэдийн гомдлыг шууд шийдэгдэнэ

"И-Монголиа" дээр эрсдэл мэдээлэх цэс оруулснаар иргэдийн гомдлыг шууд шийдэгдэнэ

Хүүхдийн төлөө “За гэж хэлбэл заавал хийе” санаачлагын хүрээнд "И-Монголиа" систем дээр "Эрсдэл мэдээлэх" цэс оруулж байна. Тодруулбал, иргэд тухайн оршин сууж буй газрынхаа орчин тойронд ямар нэгэн барилга байгууламж, инженерийн шугам сүлжээ, нийтийн зам талбайн эвдрэл гэмтэл, эрсдэлийн талаар мэдээлэх юм. Энгийнээр хэлбэл, иргэд эрсдэлийн мэдээллийг "И-Монголиа" системийн "Эрсдэлээс хамгаалах" цэс эс бөгөөс 11:11 төв болон бусад аплейкишнд мэдээлснээр төрийн нэгдсэн "Хур" системээр дамжуулан нэгтгэгдээд хариуцагч буюу тухайн эрсдэлийг арилгах үүрэгтэй байгууллагууд руу шилжинэ.

Цаашлаад хариуцагч байгууллага нь хэрхэн яаж асуудлыг шийдснээ иргэнд мэдэгдэх юм. Тодруулбал, уг цэсэнд дөрөв хоногийн хугацаанд 125 мэдээлэл ирсэн. Асуудлыг шийдүүлэхээр хариуцагч байгууллагууд руу шилжүүлээд байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Олон Улсын Валютын Сангийн Ажлын хэсэг Монгол Улсад ажиллаж байна

Монгол Улсын Сангийн сайд Б.Жавхлан болон Сангийн яамны удирдлагууд ОУВС-ийн ажлын хэсгийн төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргын гэр, бусад обьектоос АРВАН ТЭРБУМ төгрөг хураан авчээ

УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны орлогч даргa С.Батдөлийн гэр, түүний хамаарал бүхий этгээдийн объектоос АРВАН ТЭРБУМ төгрөг хураан авчээ.Цагдаагийн байгууллагаас түүний гэр болон хамаарал бү