loader
Баянзүрх дүүрэгт менингококк халдвар бүртгэгдэж, зөвлөмж гаргалаа

Баянзүрх дүүрэгт менингококк халдвар бүртгэгдэж, зөвлөмж гаргалаа

Баянзүрх дүүрэгт менингококкт халдварын тохиолдол бүртгэгдэж онош батлагдсан тул дараах зөвлөмжийг хүргүүлж байна.

Менингококкт халдвар нь манай оронд 8, 10, 15 жилийн үечлэлтэй тохиолддог боловч товлолын болон сайн дурын дархлаажуулалтын ачаар тохиолдлын тоо цөөн байдаг. Иймээс энэ өвчинтэй өдөр тутам тулгарч байгаагүйн улмаас өөр өвчинтэй андуурч оношилгоо оройтох халдвар дамжих аюултай.

Менингококкт халдвар нь агаар дуслын замаар дамждаг нянгийн гаралтай халдварлах индекс өндөртэй өвчин юм. Өвчлөл 9-10 сараас эхлэн 2-3 сард дээд хэмжээндээ хүрдэг. Нууц хугацаа нь 2-6 хоног ба хамгийн богинодоо 10 цаг, уртдааа 20 хоног орчим үргэлжилнэ. 36-37 хэмд үрждэг тул хамар залгиурт байршиж ханиах найтаах үед гадгаш тархана.

Өвчлөөд эдгэрсэн ч 20 орчим хоногийн хугацаанд нян тээгч болдгоос өвчний тархалт их байдаг. Эмнэл зүйд илрэх гол шинж тэмдэг нь 38-42хэм хүртэл гэнэт өндөр халуурах, толгой өвдөх, хоолонд дургүйцэж бие сулрах, дотор муухайрах, бөөлжих, үений үрэвслийн шинжүүд илэрч царай цонхийх, бага насны хүүхэд гэдсээр өвдөх 1-2 удаа суулгах зэрэг ерөнхий хордлогын шинжээр илэрч 1-2 хоногт эмнэл зүйн сонгомол шинжүүд болох гүвдрүүт болон цусархаг тууралт гарч эхэлнэ. Цусны ерөнхий шинжилгээнд цагаан эс хэт олшрох улаан эсийн тунах хурд ихсэнэ.

Бүх мэргэжлийн эмч нар үзлэг шинжилгээнд сэжигтэй тохиолдол илэрвэл бүтэн биеийн үзлэг хийж менингококкт халдвартай хүнтэй ойрын хавьтал болсон эсэх тархвар судлалын асуумжийг заавал авна. Менингококкт халдварыг сэжиглэвэл үзлэгээ зогсоож сэжигтэй өвчтөнг тусгаарлах өрөөнд шилжүүлэн 100 дугаараар ХӨСҮТ-н багийг яаралтай дуудна. Өвчтөнг онош тодруулахаар өөр өрөөгөөр үзлэгт илгээж болохгүй.

Нарийн мэргэжлийн эмчийн зайлшгүй тусламж үзүүлэх шаардлага гарвал тусламж үйлчилгээг тусгаарлах өрөөнд үзүүлнэ. Зонхилон илрэх шинж тэмдгээс шалтгаалан хүүхэд, мэдрэл, арьс харшил, дотор чих хамар хоолой, нүдний кабинетуудаар үйлчлүүлэх магадлал өндөр тул нарийн мэргэжлийн эмч нар ялган оношилоо болон авах арга хэмжээндээ анхаарч ажиллана уу.

Дээрх шинж тэмдгүүд дээр нэмэгдэн илэрч болох онцлог өөрчлөлтүүдийг кабинетуудаар ялган та бүхэндээ эргэн сануулж байна.
Хүүхдэд дархлаа сул байдагтай холбоотой бага насны хүүхэд ихэвчлэн өвчилдөг.

Хүүхэд өндөр халуунтай, цочромтой,цонхигор, хөхүүл хүүхэд хөхөндөө муу зулай товойж чангарах лугшихаа болих
Мэдрэлийн талаас менингитийн шинжүүд + цусархаг тууралт, дотор муухайрахгүйгээр бөөлжих, үений үрэвслийн шинжүүд илэрч болно.
Арьсны талаас улаанбурхны тууралттай төстэй гүвдрүүт тууралт бүх биеэр гарах ба тэдгээр нь дотроосоо цусархаг шинжтэй болно. Цусархаг тууралт ихэвчлэн хөл гуяар гарна. Өвчин хүнд явцтай бол үхжилт тууралт биеийн дээд хэсэг цээж, хэвлий, нүүр, салст бүрхүүл ялангуяа нүдний салст бүрхүүлд гардаг. Цусархаг тууралт нь хөх ягаан өнгөтэй дарахад арилахгүй одлог болон янз бүрийн хэлбэр хэмжээтэй байна.
Чих хамар хоолойн талаас залгиурын ар хана ихээр улайсан хөөсөн хамар битүүрсэн бронхитийн шинж илэрнэ.
Сэжигтэй болон онош батлагдсан үзлэгийн дараа өрөө тасалгаанд цэвэр агаар оруулж ширээ сандал, хаалганы бариул, компьютер зэрэг бүх гадаргууг жавелионы уусмалаар халдваргүйжүүлж ариутгана. Гараа бактерийн эсрэг савангаар угааж санитолоор ариутгана. Амаа содын болон тамедины 07% уусмалаар зайлна. Өдөр тутмын эмчилгээ үйлчилгээндээ халдвар хамгааллын дэглэм сахиж амны хаалтыг байнга зүүж үйлчлүүлэгчдээс амны хаалт зүүхийг шаардаарай.

БЗДЭМТ-н халдвартын эмч М.Соёлмаа 2023.01.29

foto
Нийтлэгч:

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ус дахин боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалт эхэллээ

АНУ-ын Мянганы сорилтын корпорацын 350 сая, Монгол Улсын Засгийн газрын 111 сая, нийт 462 сая ам.долларын санхүүжилт бүхий Компакт гэрээний хүрээнд Улаанбаатар хотод Ус гүн цэвэршүүлэх болон Ус дахин боловсруулах хоёр үйлдвэр барьж, ус хангамжтай холбоотой цогц хөтөлбөр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн.

Хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц хаяг шошго өгсөн зөрчлийг арилгуулна

Хуурай сүүг шингэн сүү гэж ойлгогдохуйц нэр хаяг өгсөн, хаяг шошгололтонд А,В үнэлгээг зэрэг тусгасан зөрчлийг арилгуулна гэж ШӨХТГ мэдээллээ.ШӨХТГ-с шингэн сүү үйлдэвэрлэгч аж ахуй эрхлэгчдийн зах зэ

Ц.Хуланг шүүхээс буруутай гэж үзвэл 8-15 жилийн хорих ялаар шийтгэнэ

Яруу найрагч Ц.Хуланг ТЕГ-аас нэг сарын хугацаатай саатуулж, 461 дүгээр ангид цагдан хорьсон билээ. Тэгвэл түүнийг Тагнуулын Ерөнхий Газрын Мөрдөн Шалгах Газраас Эрүүгийн хуулийн 19.4 дүгээр зүйлийн