loader
“Рио Тинто-гийн тал хүссэн хэмжээнд буулт хийхгүй байна”

“Рио Тинто-гийн тал хүссэн хэмжээнд буулт хийхгүй байна”

Оюутолгойн хэлэлцээрийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням  мэдээлэл өглөө.

Тэрбээр "Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар гурван ажлын хэсэг байгуулан ажиллаж байна. Нэгдүгээр ажлын хэсэг нь менежментийн төлбөрийг олон улсын жишигт нийцүүлэн бууруулах чиглэлээр ажиллаж байгаа бөгөөд тус ажлын хэсгийг миний бие ахалж байна. Хоёрдугаар ажлын хэсэг нь зээлийн хүүгийн хэмжээг бууруулах чиглэлтэй бөгөөд Сангийн сайд З.Мэндсайхан удирдан ажиллаж байна. Харин Засгийн газрын 120 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хэсгийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Б.Энхбаяр ахалж байна.

Өнөөдөр “Рио Тинто”-той хийх хэлэлцээр үргэлжилнэ. Ажлын хэсгийн зүгээс хатуу шаардлага тавьж байгаа. Энэ нь нийтдээ дөрөв дэх удаагийн уулзалт болж байна. Хэрэв асуудлыг шуурхай шийдвэрлэхгүй бол цаашид дахин хэлэлцээр хийхгүй гэсэн зарчмын байр суурийг илэрхийлсэн.

Хөрөнгө оруулагчид Монголын ард түмний хүлээлт, итгэлийг ойлгож, сайн мэдээ дуулгахын төлөө ажиллана гэдэгт найдаж байна. Одоогийн төлөгдөж буй төлбөрөөс тодорхой хэмжээний бууралтыг хийлгэх зорилт тавин ажиллаж байгаа. Гэхдээ хэлэлцээрийн агуулга нууцын зэрэглэлтэй тул одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Үр дүн тодорхой болмогц олон нийтэд мэдээлнэ.

Энэхүү хэлэлцээр өнгөрсөн оны төгсгөлөөс эхэлж, ажлын хэсэг байгуулагдсанаас хойш бэлтгэл ажлыг 10 гаруй сарын хугацаанд хийсэн. Сүүлийн 6-7 сарын хугацаанд дөрвөн удаагийн уулзалт зохион байгуулагдсан ч нөгөө талаас манай хүссэн хэмжээнд буулт хийгээгүй байна. Тэд төслийн төвөгшил, дэлхийн эдийн засгийн нөхцөл байдал, зах зээлийн эрсдэл зэрэг шалтгаануудыг тайлбарлаж байгаа. Мөн ногдол ашгийг 2030 он хүртэл олгохгүй байх заалттай холбоотойгоор Монголын тал хүлээн зөвшөөрөх боломжгүй гэсэн байр суурийг хэлэлцээрт илэрхийлсэн" гэлээ.

                                                                                                                                                            Эх сурвалж: NEWS.MN


foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

​Хэвлэсэн биш, баталгаажуулсан и-баримтын дунд сугалааны хонжвор явагдана

Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын сугалаа буюу цахим төлбөрийн баримтын сугалааг аравдугаар сараас сэргээх гэж байгаатай холбогдуулан Сангийн яам, Татварын ерөнхий газар, Гааль, татвар, санхүүгийн мэдээллийн технологийн төвөөс мэдээлэл өглөө.

ЕБС-ийн битүүний хичээлийг энэ Бямба гарагт, шинийн 4-ний хичээлийг дараагийн Бямба гарагт оруулах чиглэл гарчээ

Сар шинийн баяртай холбогдуулан хичээл, сургуулийн зохион байгуулалтад өөрчлөх оруулах асуудлыг Боловсрол, Шинжлэх Ухааны сайдын шуурхай хурлаар өчигдөр хэлэлцжээ.Энэ тухай Боловсролын Ерөнхий Газрын

Таван шарын төмөр замын доогуурх нүхэн гарцын ажлын явц 96 хувьтай үргэлжилж байна

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, төмөр замаар хоёр хуваагдсан хотын холболтыг сайжруулах зорилтын хүрээнд Төмөр зам доогуурх авто замын Нүхэн гарцуудыг үе шаттайгаар барьж байна. Төсөл нийслэлийн гурван байршилд хэрэгжиж байгаа юм