loader
Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина

Эмээлт эко аж үйлдвэрийн паркаас Шувуун фабрик хүртэлх 12.55 км авто зам барина

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик хүртэлх 12.55 км урт авто зам барина. Өнөөдрийн байдлаар замын трасст өртөж буй нэгж талбаруудыг чөлөөлөх бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийг зарласан бөгөөд гүйцэтгэгч шалгарсны дараа барилгын ажлыг эхлүүлэх юм. Энэ талаар Нийслэлийн Замын хөгжлийн газрын Авто замын хяналтын мэргэжилтэн Д.Тайванаас тодрууллаа.

Тэрээр  “Эмээлт эко аж үйлдвэрийн паркийн гадна замаас Шувуун фабрик хүртэлх нийт 12.55 км урт, хоёр эгнээ бүхий, 7 метр өргөн зорчих хэсэгтэй зам барина. Авто замын хоёр талд явган болон дугуйн зам, гэрэлтүүлэгтэй байхаар төлөвлөсөн. Мөн 27 байршилд борооны ус зайлуулах төмөр бетон хоолой суурилуулахаар зураг төсөлд тусгасан. Тус замыг 2027 оны аравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Энэхүү авто зам ашиглалтад орсноор баруун бүсээс хотын төв рүү чиглэх хөдөлгөөний урсгалыг шинэ чиглэлд хуваарилж, Сонсголон болон Яармаг чиглэлийн замын ачааллыг бууруулах ач холбогдолтой” гэв.

                                                                                                  НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Рио Тинто-гийн тал хүссэн хэмжээнд буулт хийхгүй байна”

Оюутолгойн хэлэлцээрийн талаар АҮЭБ-ийн сайд Г.Дамдинням мэдээлэл өглөө.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Нуурын толио болон гол мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна

Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй болсон хэдий ч олон жилийн дундаж болон 2021 оны мөн үеийнхээс 10-30 см нимгэн, нуурын толио болон г

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Др. Такеши Касайг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч “Ковид-19” цар тахлын хүнд цаг үеийг даван туулахад ДЭМБ болон Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар их хэмжээний тусламж, дэмжлэг үзүүлснийг онцолж, Монголын ард түмний нэрий