loader
Энэ сараас эхлэн НДШ-ийн 50 хувийг буцаан авах талаар НДЕГ-аас мэдээллээ

Энэ сараас эхлэн НДШ-ийн 50 хувийг буцаан авах талаар НДЕГ-аас мэдээллээ

ААН-ийн ажилчин ажилтнууд энэ сараас эхлэн НДШ-ийн 50 хувийг буцаан авах талаар НДЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, нэг сая төгрөг болон түүнээс доош хэмжээний цалингаас НДШ төлдөг иргэдийн энэ оны 5-12 дугаар сард төлсөн НДШ-ийн 50 хувийг буцаан олгох юм.


Нийгмийн даатгалын тухай хуульд зааснаар ажил олгогч тухайн сарын нийгмийн шимтгэлийн тайлангаа дараа сарын 5-ны дотор нийгмийн даатгалын байгууллагад ирүүлдэг. Энэ тайланд үндэслэн иргэдэд олгох нийгмийн даатгалын буцаан олголтыг дараа сарын 25-ны дотор олгохоор журамлаж байна.

Засгийн газраас төсөвт байгууллага болон газрын тос, уул уурхайн чиглэлээс бусад салбарын ААН-ийн ажилтны төлдөг НДШ-ийн 50 хувийг он дуустал буцаан олгохоор шийдвэрлэсэн юм. Уг шийдвэр энэ оноос хэрэгжиж эхэлж буй ч төсвийн тодотгол хийсний дараа НДШ-ийн буцаан олголтыг эхлүүлнэ хэмээн албаныхан мэдэгдэж байсны дагуу ийнхүү хэрэгжих нь. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндэсний бөхийн барилдааны дүрэмд зарим өөрчлөлт орлоо

“Монголын үндэсний бөхийн барилдааны дүрэм”-ийн 4.5-д заасан “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, 5-аас дээших даваа 20 минут байна” гэж заасныг “1-4-ийн давааны үндсэн хугацаа 15 минут, үндсэн

Алхагчид “4 аймаг, 400 км” алхалтаа эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилга, Биеийн тамир, спортын улсын хорооноос зохион байгуулж буй “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аяныг дэмжиж, Монголын явган алхалтын холбооны есөн тамирчин эх орны бар

Н.Учрал: Би хаягаа шилжүүлээгүйгээс долоон хүүхэдтэй болчихоод байна

Иргэдийн бүртгэлд алдаа гарсантай холбогдуулан Цахим хөгжил харилцаа холбооны сайд Н.Учрал мэдээлэл өглөө.Тэрбээр "Хүүхдийн мөнгөний асуудлын тухайд Засгийн газар анх удаа төрд байгаа мэдээллийг ашигл