loader
Өнөө маргаашдаа өдөртөө бага зэрэӨнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Өнөө маргаашдаа өдөртөө бага зэрэӨнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, ялимгүй хур тунадас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр 16-21 градус, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 10-15 градус  хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 градус хүйтнээс 1 градус дулаан, бусад нутгаар 5-10 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 3-8 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 12-17 градус,  бусад нутгаар 7-12 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Яармаг Сонгины орчмоор 11-13 градус, бусад хэсгээр 5-7 градус  хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 10-12 градус хүйтэн, өдөртөө 10-12 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 11-13 градус  хүйтэн, өдөртөө 9-11 градус  дулаан  байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

“Хасу-Мегастарс”, болон “Алдар” спорт хорооныхон багаараа тэргүүлэв

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 56, эмэгтэйчүүдийн 22 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн 6 дугаар сарын 28-29-нд Сонгинохайрхан дүүргийн спорт хорооны зааланд болж шилдгүүдэ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ЦАСАНД СУУЖ, ШАТАХУУНГҮЙ БОЛСНЫ УЛМААС ТАВАН ХҮҮХЭД ОСГОЖЭЭ

Өчигдөр /2022.12.12/ шөнө Багануур дүүрэг, Багахангай дүүрэг, Төв аймагт цасанд суусан, машин нь эвдэрсэн зэрэг таван дуудлага ирсний дагуу алба хаагчид шуурхай үүрэг гүйцэтгэсэн байна.Тухайлбал, Төв

Төрийн байгууллагуудын чадавхыг бэхжүүлэх чиглэлээр Дэлхийн банк Монгол Улсад дэмжлэг үзүүлнэ

Эдийн засаг, хөгжлийн Дэд сайд С.Наранцогт өчигдөр Дэлхийн банкны төрийн секторын ахлах мэргэжилтэн, доктор Верена Фрицтэй уулзан тус яамны бүтэц, чиг үүрэг болон бусад яамдтай хамтын ажиллагаа, ажил