loader
УБТЗ дамжин өнгөрөх ачааны шинэ хилийн гарц нээжээ

УБТЗ дамжин өнгөрөх ачааны шинэ хилийн гарц нээжээ

БНХАУ-аас Бичигт боомтоор дамжуулан УБТЗ-ын Баянтүмэн өртөөнөөс ачаатай чингэлэг ачиж, Эрээнцав-Соловьёвск хилийн гарцаар ОХУ-ын Санкт-Петербург цаашлаад Финланд хүргэх туршилтын тээврийг амжилттай зохион байгууллаа.

Энэ нь Монгол Улсаар дамжин өнгөрөх ачааны шинэ хилийн гарцыг нээж, улс хоорондын бараа эргэлтийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж буй чухал алхам болов.

Энэхүү тээврийг УБТЗ-ын Тээвэр зохион байгуулалтын албаны Чингэлэг тээврийн хэлтэс, ГЕГ-ын Хяналт шалгалтын газар, Баянтүмэн тасаг, МРТ карго ХХК, ОХУ-ын Трансконтейнер компани хамтран зохион байгуулжээ.

зураг
 

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Тажикистаны нийслэл Душанбе хотноо болсон Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын ээлжит хурлын үеэр Монгол Улсыг "Транзит улс" хэмээн зарласан. Тэрбээр Монгол Улс Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан худалдаа, тээвэр логистикийн сүлжээ, ачаа тээврийн урсгал, үйлчилгээний зангилаа болсон улс болох зорилт тавьж байгааг мэдэгдсэн байдаг.

Тэгвэл Монгол, ОХУ, БНХАУ гурван улсын хоорондох нийт тээврийн 85 хувийг гүйцэтгэдэг УБТЗ ийнхүү шинэ гарц нээж, зүүн босоо коридорыг бодит ажил хэрэг болгож эхэллээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд галт тэрэг, авто тээвэр, онгоцоор нисэхэд тарифын хөнгөлөлт эдэлнэ

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд галт тэрэг, авто тээвэр, онгоцоор нисэхэд тарифын хөнгөлөлт эдэлнэ.Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн Зам, тээврийн хөгжлийн яамны дэргэдэх салбар зөвлөлөөс санаачлан Улаанбаатар

Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол боллоо

XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал морин жилийн зуны адаг Хөхөгчин хонь сарын арван есөн буюу 2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол Чөчү хайрхны тахилгат овоонд боллоо.

"Улаанбаатар Авто шоу" 3 өдөр үргэлжилнэ

Мишээл Экспо төвийн үзэсгэлэнгийн танхимд 2022 оны 6 дугаар сарын 03-05-нд буюу 3 өдрийн турш "Улаанбаатар Авто шоу" үзэсгэлэн худалдааг зохион байгуулна.Монголын автомашины салбарын чиг хандлага, дэл