loader
Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байна

Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллагуудад хяналт шалгалт хийж байна

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/59 дүгээр захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Нийслэлийн Онцгой байдлын газар болон Нийтийн тээврийн газрын хамтарсан удирдамжийн дагуу гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийн бэлтгэл ажлыг хангах, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудад мөрдөгдөх норм дүрэм, стандартын хэрэгжилт, аюулгүй ажиллагааг хангуулах чиглэлийн хяналт шалгалтыг өчигдрөөс зохион байгуулж эхэлжээ.Хяналт шалгалтаар Гамшгаас хамгаалах төлөвлөгөө, түүний боловсруулалт, Гамшгаас хамгаалах урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулсан байдал, Барилга, объектын авралтын зам гарцын схем зураглал хийгдсэн болон тэмдэг тэмдэглэгээ тавигдсан байдал, Холбоо, зарлан мэдээллийн хэрэгслийн бэлэн байдлыг хангаж, тогтоосон дохиогоор ажиллах арга ажиллагаанд албаны томилгоот бүрэлдэхүүнийг сургаж дадлагажуулсан байдал, нийтийн тээврийн үйлчилгээний тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлын шаардлагыг хангасан эсэх зэргийг шалгаж буй юм.  

Хяналт шалгалт есдүгээр сарын 9-ний өдөр хүртэл үргэлжилнэ. 

НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ БАЙДЛЫН ГАЗАР

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Эмнэлгийн яаралтай тусламжийг харьяалал харгалзахгүй үзүүлэх албан даалгавар гаргалаа

Эрүүл мэндийн сайд С.Чинзориг эрүүл мэндийн салбар, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж буй бүх шатны байгууллагад эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, ажилтнуудын сахилга

Монгол судлалыг хөгжүүлж байгаа эрхмүүдийг шагналаа

Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гарган, монгол судлалыг олон улсад хөгжүүлэх, түгээн дэлгэрүүлэх, Монголын түүх, хэл, соёл, өв уламжлалыг дэлхий нийтэд сурталчлан таниулах үйлсэд онцгой хувь нэмэр оруулж байгаа эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

Мөсөнд цөмөрсөн гурван машин, таван иргэнийг аварчээ

Өнөөдрийн байдлаар манай орны ихэнх гол мөрөн, нуурын мөсний зузаан 5-35 см нэмэгдсэн ч нуурын толио болон голын уртын дагуух мөсний зузаан харилцан адилгүй байгааг цаг уурын байгууллагаас мэдээллээ.