loader
Иргэдийн амь насыг авран хамгаалсан 13 алба хаагчийг тус бүр 500 мянган төгрөгөөр урамшууллаа

Иргэдийн амь насыг авран хамгаалсан 13 алба хаагчийг тус бүр 500 мянган төгрөгөөр урамшууллаа

Гол, усны ослоос 11 иргэний амь насыг авран хамгаалсан Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагчийг аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав хүлээн авч уулзан, тус бүр 500 мянган төгрөгийн мөнгөн урамшуулал олгожээ.

Онцгой байдлын газраас “Үер уснаас үрсээ хамгаалъя” аяны хүрээнд Аймгийн ЗДТГ, Цагдаагийн газар, Гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлтэй хамтран үер, уснаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах арга хэмжээг гурван сарын хугацаанд зохион байгуулсан юм.

зураг
 

Энэ хугацаанд алба хаагчид 11 иргэний амь насыг авран хамгаалж,  эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналтгүй явсан бага насны 216 хүүхдийг ар гэрт нь, мөн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж биеэ хянах чадваргүй 126 иргэнийг холбогдох байгууллагад хүлээлгэн өгч ажилласан байна.

зураг
 

Мөн Хэрлэн, Онон, Балж голын эрэг дагуу, Баян-Овоо, Баян-Адарга, Дархан, Баянмөнх сумдад амарч зугаалж байгаа 6,563 автомашинтай 12,470 иргэнд сэрэмжлүүлэг, анхааруулгыг хүргэн ажиллажээ гэж Хэнтий аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

ЗАРИМ ЦЭЦЭРЛЭГИЙН БАРИЛГА ЕСДҮГЭЭР САРЫН 1-НД АШИГЛАЛТАД ОРЖ АМЖИХГҮЙ ТУЛ ХОЙШИЛНО

Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх үүрэг даалгаврын биелэлтийн асуудлаар Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин дараах

“Амар байна уу” үзэсгэлэн худалдаагаар 48.9 тэрбум төгрөгийн мөнгөн урсгалыг эх орондоо үлдээлээ

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Нийслэлийн Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв” НӨҮГ-аас Сар шинийн баярт зориулан “Амар байна уу 2023” үзэсгэлэн худалдаа, хөрөнгө оруулалт хамтын ажилла

Гадаадын 25 бөх наадамд барилдах хүсэлтээ ирүүлсэн

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос мэдээллээ.Бөхийн салбар хорооны дарга, Хууль зүйн дотоод хэргийн яамны ТНБД П.Сайнзориг:Гадаадын 24-25 бөх барилдах хүсэлтээ урьдчилсан байдлаар ирү