loader
CU конвиниенс сүлжээ дэлгүүр Дархан хотод салбараа нээлээ

CU конвиниенс сүлжээ дэлгүүр Дархан хотод салбараа нээлээ

CU конвиниенс дэлгүүр тус хот руу нэвтэрч байгаатай холбогдуулан компанийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг, Дархан-Уул аймгийн сумын засаг дарга Т.Тулгаа нар Хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, Дархан хотод ажлын байр бий болгох, бүс нутгийн бизнес эрхлэгч, үйлдвэрлэгч нарыг дэмжих, үйлчилгээний стандарт хэвшүүлэх болон хотын соёлыг дэлгэрүүлэх чиглэлд хамтран ажиллахаар болов.

зураг
 

Нээлтийн үеэр Сэнтрал Экспресс Си Ви Эс ХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Чинзориг: “Орчин үеийн хотын соёлын салшгүй хэсэг болсон конвиниенс дэлгүүрийн бүтээгдэхүүн үйлчилгээг Дархан хотын хэрэглэгчдэдээ хүргэх болсондоо туйлын баяртай байна. CU дэлгүүр нээгдсэнээр зөвхөн ая тухтай үйлчилгээ бий болоод зогсохгүй ажлын байр, хүнсний аюулгүй байдал, үйлчилгээний соёл нэмэгдэж, шинэ тутам гарсан бүтээгдэхүүнийг цаг алдалгүй худалдан авах боломж нээгдлээ” гэв.

зураг
 

CU конвиниенс дэлгүүр Дархан хотод нээгдсэнээр 400 гаруй нийлүүлэгч, үйлдвэрлэгчийн бараа бүтээгдэхүүнийг цаг алдалгүй түргэн шуурхай авах боломжтой болохоос гадна оюутан залуус чөлөөт цагаараа цагийн ажил хийж олон улсын томоохон брэндийн туршлагаас суралцах боломжтой болж байна.

зураг
 

Нээлтийн үйл ажиллагаанд ирсэн үйлчлүүлэгч бүрийг халуун кофегоор дайлан өөр бусад олон төрлийн онцгой урамшууллыг Дархан хотын хэрэгдэгчдэдээ зориулан зарлажээ.

зураг
 

CU Дархан салбар нь Дархан үйлчилгээний төвийн 1 давхарт байрлах бөгөөд өдөр бүр 24 цагаар ажиллана. Хэрэглэгч та CU-н хоолны үйлдвэрээс өдөр бүр ирэх амтат шинэхэн хоол, жинхэнэ үрийн GET брэндийн кофе болон бүх төрлийн уух зүйлс, бүх хэрэгцээг нэг дор цогцлоосон бүтээгдэхүүн үйлчилгээг түргэн шуурхай авч ая тухтай үйлчлүүлээрэй.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хүмүүс “Corona” шар айргийг коронавирустэй андуурах болжээ

Google Trends-ийн тоо баримтаас харвал сүүлийн өдрүүдэд дэлхийн хэд хэдэн орны иргэдийн дунд “corona beer virus” гэсэн түлхүүр үгийн хайлт нэмэгдсэн байна.Энэ нь өнөөдөр дэлхий дахиныг сандаргаж байга

ШИНЭ ДУУ: Anu - When We Dance Kizomba (Official Video)

ШИНЭ ДУУ: Anu - When We Dance Kizomba (Official Video)

"COVID-19"-ийн олон сая тун вакцины хугацаа дуусан тул устгажээ

Дэлхийн хөгжингүй орнуудад "COVID-19"-ийн олон арван сая тун ашиглагдаагүй вакцин хаягдаж байгаа нь ихээхэн хэмжээний үргүй зардал гаргаж байна гэж "The Wall Street Journal" сониноос эш татан "China D