loader
Энэ сарын 21-нд иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Энэ сарын 21-нд иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөг болно

Нийслэлийн ЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” болон “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” арга хэмжээний хүрээнд Монголын Хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.

Энэ сарын өдөрлөг маргааш буюу есдүгээр сарын 21-нд 09:00-17:00 цагийн хооронд болно.

Иргэд

  • 75050801,
  • 75050802,
  • 75050803,
  • 75050804 дугаарын утсаар холбогдож, иргэний эрх зүй, захиргааны эрх зүй, эрүүгийн эрх зүй болон гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг сэдвээр хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.

Сар бүрийн гурав дахь долоо хоногийн Лхагва гарагт иргэдэд зөвлөгөө өгдөг тус өдөрлөгийг тав дахь жилдээ тогтмол зохион байгуулдаг гэж Нийслэлийн Сургалт, судалгаа, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Улсын хэмжээнд бүх "Нийтийн цэвэрлэгээ" хийх БОАЖ-ын сайд шийдвэр гаргалаа

Улсын хэмжээнд бүх нийтийн цэвэрлэгээ хийх БОАЖ-ын сайдын шийдвэр гаргажээ.Тодруулбал, нийслэл, аймаг, дүүрэг, сумдад хог, тоос тортог, бохирдлоос салах нийтийн их цэвэрлэгээг хийх БОАЖ-ын Сайд Б.Бат-

Хүн амины хэрэг үйлдсэн 17 настай иргэнд нэг сар цагдан хорих шийдвэр өглөө

Төрсөн эцгийнхээ аминд хүрсэн 17 настай М-д нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ. Тодруулбал, Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай а

Н.ТҮВШИНБАЯР ХОХИРОГЧИЙН ТАЛД ҮЛ ХӨДЛӨХ ХОЁР ХӨРӨНГӨ НӨХӨН ТӨЛБӨР БОЛГОН ШИЛЖҮҮЛЭХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Олимпын аварга Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шүүх хурал эхэллээ. Хурлын эхэнд шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Данзанноров хэлэхдээ хохирогчийн талд өмнө нь нөхөн төлсөн төлбөр дээр нэмж 363 сая төгрөг олгос