loader
Эрээн хотын хөл хориог цуцлав

Эрээн хотын хөл хориог цуцлав

Эрээн хотын Шуурхай штабын мэдээллээр, 2022 оны есдүгээр сарын 12-ны өдрийн 17 цагаас эхлэн тус хотын дунд эрсдэлтэй гурван бүсээс бусад газрын хөл хориог цуцлах, хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг сэргээх шийдвэр гаргасан байна.

Дээрх шийдвэртэй холбоотойгоор Эрээн хотын Шуурхай штабаас зохион байгуулалтын  дараах арга хэмжээг авахаар болжээ. Үүнд:

  • Хотоос гарах иргэд 48 цагийн ПСР шинжилгээ хийлгэж нэвтрэх
  • Өндөр эрсдэлтэй бүсээс ирж буй иргэд 7 хоног нэгдсэн тусгаарлалтад байх
  • Дунд эрсдэлтэй бүсээс ирсэн иргэд 7 хоног гэрийн тусгаарлалтад байх
  • Бусад газраас ирсэн иргэд оршин суугаа газраа 3 хоногт 2 удаагийн шинжилгээ хийлгэсний дараа гарах,
  • Хотын бусад олон нийтийн үйлчилгээний газруудыг Шуурхай штабын шийдвэр гартал түр хугацаагаар нээхгүй байх гэжээ.
foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Б.Пүрэвдагва: ДЦС-5 100 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангана

Энэ үеэр тэрбээр ДЦС-5 төсөл нь эрчим хүчний аюулгүй байдал, эдийн засгийн өсөлтийг дэмжих стратегийн чухал ач холбогдолтой төсөл хэмээн тодотгоод “ДЦС-5-ыг хугацаанд нь ашиглалтад оруулах шаардлагатай.

Мөнгөн зээлийн (ломбард) үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ

Мөнгөн зээлийн (ломбард) үйл ажиллагааг зохицуулах тухай хууль гуравдугаар сарын 1-нээс хэрэгжинэ. Уг хуульд мөнгөн зээлийн үйл ажиллагаа эрхлэх этгээд нь мөнгөн зээлийн үйл ажиллагааны журмын талаарх

ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙ, ХӨНГӨН ҮЙЛДВЭРИЙН САЛБАРЫН УДИРДАХ АЖИЛТНЫ ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТ БОЛЛОО

Зөвлөлдөх уулзалтад аймгуудын Засаг дарга, ХХААГ, МЭГ-ын дарга, хэлтсийн дарга нар, Зээлийн батлан даалтын сан, ХХААХҮЯ-ны бүтцийн нэгжийн болон харьяа байгууллагын удирдлагууд оролцож байна