loader
Цагдаагийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Цагдаагийн алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлнэ

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө БНСУ-ын Эль эмнэлгийн гүйцэтгэх захирал Жу Ги Чол тэргүүтэй тус улсын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтад Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж, Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга Б.Оюутболд нар байлцсан юм. Энэ үеэр талууд хоёр улсын эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцов.

Нийслэлийн Засаг даргын орлогч З.Төмөртөмөө, Улаанбаатар хот нь Монгол Улсын нийгэм, эдийн засаг, боловсрол, соёл, технологийн төв болохын хувьд улсын нийт хүн амын тал орчим хувь нь оршин сууж, ДНБ-ий 70 орчим хувийг дангаар нь үйлдвэрлэдэг болохыг онцлов. Түүнчлэн, "өдгөө Улаанбаатар хот нь БНСУ-ын Сөүл, Инчон, Намянжу, Гёнги муж зэрэг муж, хотуудтай найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өрнүүлж буйг хэлж байлаа. Мөн цагдаагийн байгууллагын алба хаагчдад хөнгөлөлттэй үнээр эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлэх болсонд талархал илэрхийлье" хэмээв.

БНСУ-ын Эль эмнэлгийн гүйцэтгэх захирал Жу Ги Чол Монгол Улс, БНСУ 1990 онд дипломат харилцаа тогтоосноос хойш хоёр улсын “Стратегийн түншлэл” бүхий л салбарт өргөжин хөгжиж буй онцоллоо. Тэрбээр Улаанбаатар хотын иргэдэд хөнгөлөлттэй дүнгээр үйлчилгээ үзүүлэхэд чадах бүхнээ дайчлах болно гэв.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Монгол Улсын агаарын замын 80 хувийг шинэчилсэн гэв

Зам, тээврийн хөгжлийн сайдын тушаалын дагуу Монгол Улсын агаарын зайд ашиглагдах агаарын замуудыг шинэчлэн тогтоож, өнөөдөр Олон Улсын цагаар 00.00 UTC /орон нутгийн 08.00/ цагаас ашиглаж эхэлсэнтэй холбоотой “EASY BUSY 2030” үйл ажиллагааг зохион байгуулав.

Энэ сараас эхлэн НДШ-ийн 50 хувийг буцаан авах талаар НДЕГ-аас мэдээллээ

ААН-ийн ажилчин ажилтнууд энэ сараас эхлэн НДШ-ийн 50 хувийг буцаан авах талаар НДЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, нэг сая төгрөг болон түүнээс доош хэмжээний цалингаас НДШ төлдөг иргэдийн энэ оны 5-12 д

Хөрөнгө оруулалтын орчны талаар хэлэлцлээ

"АмЧам Монголиа" байгууллагын энэ сарын уулзалт "2022 оны хөрөнгө оруулалтын орчны мэдэгдэл: Монгол Улс" сэдвийн хүрээнд "Шангри-Ла" зочид буудалд боллоо.АНУ-ын төрийн департаментаас жил бүр гаргадаг