loader
Сүхбаатар аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Сүхбаатар аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Сүхбаатар аймаг үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойг тохиолдуулан тус аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа.

Ерөнхийлөгч аймаг байгуулагдсаны баярын хуралд оролцож, нутгийн ард иргэдэд баярын мэндчилгээ дэвшүүлэв.

Тэрбээр Алтан овоо, Шилийн Богд ууландаа сүсэглэдэг нутгийн ард иргэдийн дундаас улсынхаа хөгжил дэвшлийн төлөө хүч, хөдөлмөрөө зориулсан Улсын болон Хөдөлмөрийн баатар, төр, нийгмийн зүтгэлтэн, алдар суутан олноор төрөн гарсныг тэмдэглэв.

Цаашид төрийн тэргүүний дэвшүүлсэн “100 жил-10 зорилт” хөгжлийн санаачилгын хүрээнд Ази, Европыг холбох төмөр замын зүүн бүсийн коридор барих, Бичигт хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэхтэй холбоотой төслүүдийг хэрэгжүүлэх, ингэснээр Монгол, Орос, Хятад гурван улстай холбогдох, далайд гарах дөт зам бий болгохыг төр, засгийн зүгээс онцгой анхаарч ажиллаж байгааг хэллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх ээлжит зөвлөмжийг Эрүүл Мэндийн Яамнаас хүргэлээ

Уламжлалт Анагаах Ухаан Технологийн Хүрээлэнгийн Эмнэлэг (УАУТХЭ)-ийн Хүүхдийн уламжлалтын их эмч Г.Ганболдын хэлж буйгаар гэрийн нөхцөлд хоолойгоо зайлах олон арга байдаг аж.Тодруулбал “Сода, давс, х

Нэгдүгээр ангид элсэх хүүхдийг цахимаар бүртгүүлэх ЗААВАР

Нэгдүгээр ангид элсэх сурагчдын бүртгэл маргааш /2022.08.19/ эхэлнэ. Зургаан настнуудын бүртгэлийг E-Mongolia академитай хамтран улсын хэмжээнд цахимаар зохион байгуулах юм.Боловсролын ерөнхий газраас

Үндэсний их баяр наадмын сорилго барилдаан Ням гарагт болно

"Үндэсний их баяр наадмын сорилго" барилдаан Монгол Бөхийн Өргөөнд зургаадугаар сарын 26-ны Ням гарагийн 12:00 цагаас болно. Улс аймгийн алдар цолтой 256 бөхийн уг барилдааныг "Мөнхийн Үсэг" группийн