loader
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ачит Ихт” ХХК мод үржүүлгийн газар байгуулж, 3 сая мод тарина

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Ачит Ихт” ХХК мод үржүүлгийн газар байгуулж, 3 сая мод тарина

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймагт ажиллаж байна. Энэ үеэрээ “Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрт ажиллалаа.

“Ачит Ихт” ХХК-ийн катодын зэсийн үйлдвэрт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын холимог хүдрийн үүсмэл ордын нөөцийг гидрометаллургийн аргаар уусгаж, 99.999 хувийн цэвэршилттэй катодын зэсийг экспортод гаргаж байна.

Үйлдвэр 2014 онд ашиглалтад орсноос хойш нийт 88 мянган тонн зэс экспортолж, 258.1 тэрбум төгрөгийг улс болон орон нутгийн төсөвт төвлөрүүлжээ.

Тус компани 2021 онд 7,824 тонн катодын зэс үйлдвэрлэсэн бол энэ онд 7,400 тонн катодын зэсийг үйлдвэрлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг “Ачит Ихт” ХХК бүрэн дэмжиж байгаа бөгөөд ирэх 10 жилд орон нутагт 3 сая мод тарьж ургуулна.

Энэ зорилтынхоо хүрээнд “Далайн хошууны шинэс” ХХК-ийг байгуулж, Орхон аймгийн Баян-Өндөр сумын Шар чулуутын аманд мод үржүүлгийн газар байгуулсан талаараа танилцууллаа.

“Ачит Ихт” ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд байгальд сөрөг нөлөө багатай, дэвшилтэт технологи ашиглахаас гадна байгаль орчныг нөхөн сэргээх, булаг шандыг хамгаалах, ан амьтныг хамгаалах чиглэлд анхаарал хандуулан ажиллаж байна. Тухайлбал, Орхон аймгийн Баян-Өндөр суманд 3.3 га талбайг 100 хувь нөхөн сэргээж, 2016-2022 онд 3.1 га талбайд 8,500 гаруй мод тарьсан байна.

Тус компани 200 гаруй үндсэн ажилтантай бөгөөд Лондонгийн металлын биржийн гишүүн болсон анхны монгол компани юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийг дагалдан Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, Ерөнхийлөгчийн Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар Орхон аймагт ажиллаж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ихэнх нутгаар нойтон цас орж, шуурга шуурна

Өнөөдөр 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун боло

"E-Mongolia дахь хуримтлалын сангийн дансаа нээж харвал хүн болгонд ₮500 мянгын хуримтлал бий болсон байгаа"

"Эрдэнэс Монгол" нэгдлийн доорх "Чингис хаан үндэсний баялгийн сан" компанийн гүйцэтгэх захирал Б.Тэмүүлэн тус сангийн хөрөнгийн удирдлагын чиглэлээр дараах мэдээллийг өглөө.

Ардчилсан Намын Их хурал болно

МҮХАҮТ09:00 цагт Ардчилсан Намын ҮБХ-ны ээлжит бус хурал болно.МУИС-ийн 2-р байрны 3 давхарт09:00-16:00 цагт МУИС-ийн өвлийн төгсөлтийн баяр болно. Төрийн ордонд 09:00 цагт Хөгжлийн Банкнаас санхүүжүү