loader
Нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлт наймдугаар сарын 19-нд эхэлнэ

Нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлт наймдугаар сарын 19-нд эхэлнэ

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдын элсэлтийг энэ жил цахимаар бүртгэх тухай албаны хүмүүс мэдээлсэн. Тодруулбал, “E-Mongolia” цахим хуудсаар нэвтрэн хүүхдээ харъяалалын дагуу сургуульд бүртгүүлэх юм. Харин гадаадын иргэдийг цахимаар бүртгүүлэх боломжгүй тул биеэр очиж хүүхдээ элсүүлнэ.

Тэгвэл наймдугаар сарын 16-наас эхлэн “E-Mongolia”-аар нэгдүгээр ангийн сурагчдын цахим элсэлт эхэлнэ гэж мэдэгдсэн ч өнөөдрийн байдлаар /2022.08.17/ бүртгэл эхлээгүй байгаа юм. Энэ талаар хариуцсан ажилтнаас тодруулахад нэгдүгээр ангийн сурагчдын цахим бүртгэл наймдугаар сарын 19-ний өдөр албан ёсоор эхэлнэ гэв. Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон цэцэрлэгийн насны хүүхдүүд өнгөрөгч оны хичээлийн жилээс эхлэн харьяаллынхаа дагуу сургууль, цэцэрлэгт хамрагдах шийдвэрийг салбарын яамнаас гаргасан. Тэгвэл энэ хичээлийн жилд ч мөн уг шийдвэр хүчинтэй байгаа эсэх болон сургууль, цэцэрлэгийн хүртээмж зэрэг асуудлын талаар Боловсрол, шинжлэх ухааны яамнаас тодруулахад энэ сарын 19-ний өдрөөс хойш нэгдсэн байдлаар хэвлэлийн хурал хийж мэдээлнэ гэлээ.

Мөн өнөөдөр Засгийн газрын хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан ярихдаа "Сургуулиудын бүртгэл энэ долоо хоногоос эхэлнэ. Гол 15-16 сургууль байна. Дандаа хамран сургах тойргоосоо гаднах хүүхэд авдаг 1,23,11,18 дугаар сургуулиуд дээр бүртгэлийг ил тод хийнэ. Хэний хүүхэд хамран сурах тойрогтоо хамрагдаж чадсан байна вэ гэдгийг ил болгоно" гэсэн юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Мягмар, Лхагва гарагт Богд хааны ордон музей амарна

Хан-Уул дүүрэгт байрлах Богд хааны ордон музей өвлийн цагийн хуваарьт шилжжээ.

Улсын хэмжээнд 570.8 мянган га-д тариалалт хийгээд байна

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны долдугаар сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.Ойн агентлаг байгууллааОйн асуудал хариуцсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар

Манай улс АИ-92 шатахууны 37, дизель түлшний 39 хоногийн нөөцтэй байна

Улсын хэмжээнд зургаадугаар сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139,555 тонн шатахууны нөөцтэй байгааг Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Яам(УУХҮЯ)-наас мэдээлэв.Тодруулбал,А-80 шатахуун 12,090 тонн,АИ-92 шата