loader
ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ “ХҮҮХЭД-АЮУЛГҮЙ ОРЧИН” АЯН ЭХЭЛЛЭЭ

ОСОЛ ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ “ХҮҮХЭД-АЮУЛГҮЙ ОРЧИН” АЯН ЭХЭЛЛЭЭ


Гэмтэл согог судлалын үндэсний төв болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс хамтран “Хүүхэд-Аюулгүй орчин” сэдэвт аяныг 2023 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн зохион байгуулж байна.
Хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчныг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, салбар хоорондын хамтын ажиллагаа, оролцоог сайжруулах зорилготой тус аяныг нийслэлийн есөн дүүрэг, хөдөө орон нутгийн 21 аймгийг хамруулан ирэх хоёрдугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулах юм.

Монгол Улсын Засгийн Газрын 224 дүгээр тогтоолын дагуу жил бүрийн нэгдүгээр сарыг “Осол гэмтэлтэй тэмцэх сар” болгон тэмдэглэж ирсэн бөгөөд орчны эрүүл, аюулгүй байдлыг бүрдүүлэх, осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг тодорхой сэдвийн дор зохион байгуулж байна.

ГССҮТ-ийн хэмжээнд өнгөрсөн 2022 онд осол гэмтлийн шинэ тохиолдол 153.365 бүртгэгдсэнээс 0-17 насны 61.016 хүүхэд осол гэмтэлд өртөж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авчээ. Иймд хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэхэд эцэг эх, асран хамгаалагч, та бидний оролцоо хамгаас чухал юм.

ДЭМБ-ын статистик мэдээллээс үзвэл, осол гэмтэл болон хүчирхийллийн улмаас дэлхий дээр таван секунд тутамд 1 хүн, жил бүр нийт 5.8 сая хүн амь насаа алдаж, 600 сая хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгааг онцлон тэмдэглэжээ.
Дашрамд дурдахад, НҮБ-ын Ерөнхий ассемблейн “Тогтвортой хөгжил-2030 хөтөлбөр”-т осол гэмтлээс урьдчилан сэргийлж 0-5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийг 25 хувь, зам тээврийн ослын нас баралтыг 50 хувиар бууруулах зорилт дэвшүүлэн ажиллахыг улс орнуудад зөвлөсөн. Энэ дагуу “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод зонхилон  тохиолдох халдварт бус өвчин, тэдгээрийн эрсдэлт хүчин зүйлийн тархалт болон сэргийлж болох нас баралтыг хувь хүн, гэр бүл, хамт олон, байгууллагын идэвх оролцоотой нэгдмэл үйл ажиллагаанд тулгуурлан бууруулах ажлыг үндсэн зорилтын нэгээр тодорхойлсон байдаг.

foto
Нийтлэгч: Зул Зул

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Онцгой байдлын алба дөрвөн бригадын генералтай боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гаргаж, ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн, дэд дарга, хурандаа Л.Болдбаатар нарт бригадын генерал цол хүртээлээ.Ингэснээр онцгой байдлын алба

Ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 20 хувь болгох боломжийг судалж байна

Шадар Сайдаас үүрэг өгсний дагуу Сангийн яам ипотекийн зээлийн урьдчилгаа төлбөрийг 30-аас 20 хувь болгох, 2013-2020 онд ипотекийн 8 хувийн зээлд хамрагдсан 63 мянга орчим иргэдийн зээлийн хүүг бууруу

“Бүргэдийн баяр-2023” наадам “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт болно

Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилготойгоор уламжлал болгон зохион байгуулагддаг “Бүргэдийн баяр” наадам 13 дахь жилдээ “Чингис Хааны Хүрээ” аялал жуулчлалын цогцолборт 2023 оны 3-р сарын 4,5-ни