loader
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эмгэнэл илэрхийлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо таалал төгссөнд эмгэнэл илэрхийллээ.

Уг эмгэнэлд,

Япон Улсын Ерөнхий сайд агсан Абэ Шинзо-гийн гэр бүл танаа

Япон Улсын Ерөнхий сайд агсан, Монголын анд нөхөр Абэ Шинзо харамсалтайгаар таалал төгссөнд гүн эмгэнэл илэрхийлье.

Эрхэмсэг ноён Абэ Шинзо агсны Засгийн газраас хэрэгжүүлж ирсэн “идэвхтэй энх тайванч” гадаад бодлого Япон Улсын олон улс дахь нэр хүнд, нөлөөг өсгөн нэмэгдүүлж, бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулахад үнэтэй хувь нэмэр оруулж ирснийг бид өндрөөр үнэлдэг.

Абэ Шинзо агсан Монгол, Японы харилцаа, хамтын ажиллагаанд онцгой ач холбогдол өгч, “Эрч”, “Эрч нэмэх” санаачилга дэвшүүлэн Монгол Улсад гурван удаа айлчилсан Ерөнхий сайд гэдгээр түүхэнд бичигдэн үлдсэн юм. Абэ Шинзо агсныг Ерөнхий сайдаар ажилласан он жилүүдэд Монгол, Японы Стратегийн түншлэлийн харилцаа улам бэхжиж, шинэ шатанд гарсанд Монголын ард түмэн гүнээ талархаж байдаг билээ.

Миний бие Монгол Улсын Ерөнхий сайдын хувиар танай сайхан оронд хоёр удаа айлчлан Ерөнхий сайд Абэ Шинзо агсантай найрсаг дотно танилцан нөхөрлөж, Монгол, Японы Стратегийн түншлэлийн хамтын ажиллагаа болон найрамдалт харилцааг хөгжүүлэхийн төлөө хамтран зүтгэж явснаа эрхэмлэн дурсаж явах болно.

Эх орны маань хөгжилд болон Монгол, Японы харилцаанд түүний оруулсан хувь нэмэр, гавьяа зүтгэлийг Монгол Улс, Монголын ард түмэн үүрд дурсан санах болно.

Гүнээ хүндэтгэсэн,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх

2022 оны 07 дугаар сарын 08-ны өдөр.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Гамшгаас хамгаалах “Цагаан ном-2021”

Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын гамшгаас хамгаалах төрийн бодлого, хөтөлбөр, үйл ажиллагаа, гамшгийн нөхцөл байдал, түүний талаарх үнэлэлт, дүгнэлтийг бодит байр сууринаас тодорхой баримтад тулгуурлан олон нийтийн оролцоог хангах, салбар хоорондын хамтын ажиллагааг сайжруулах зорилгоор гамшгаас хамгаалах “Цагаан ном”-ыг дөрөвдэх жилдээ англи, монгол хэлээр эрхлэн гаргалаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Булган аймгийн Сэлэнгэ сумын нутагт байгуулагдах Мод үржүүлгийн “Эрдэнэт” цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүллээ.“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээн

ОУХМ фитнессийн спортын тамирчин Б.Хүсэлтүвшин: “Тариан түрүү ургах тусмаа бөхийдөг”

Ярилцлагын эхэнд та өөрийнөө товч танилцуулаач?Аав маань Булган аймгийн хуучнаар Халиун сум гэх газар төрсөн бол ээж маань мөн Булган аймгийн Сайхан суманд төрж өссөн хүмүүс байдаг. Миний хувьд Улаа