loader
Явган замыг хотын төвд 2.5-3 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна

Явган замыг хотын төвд 2.5-3 метр хүртэл өргөсгөн тохижуулж байна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар, холбогдох албаны хүмүүс нийслэлд хэрэгжүүлж буй зарим тохижилт, бүтээн байгуулалтын ажилтай амралтын өдрүүдэд танилцлаа.

Нийслэлд энэ онд 13 байршилд явган хүний зам шинэчлэн засаж байна. Эдгээр нь хүн амын нягтаршил, түгжрэл, зорчилт ихтэй авто замууд юмҮүнд явган хүн зорчих боломж хомс, зам нь эвдэрч гэмтсэн, хэт нарийн учир авто замд ачаалал үүсгэж байсан тул явган, дугуйн замыг тохижуулан шинэчилж байгаа. Явган хүний замыг багадаа 2.5-3 м, өргөн хэсэгтээ 5-7 метр хүртэл өргөсгөж байгаа. Жамъян гүний гудамжаас Баянзүрхийн 26 дугаар хороо хүртэл явган хүний зам шинээр тавьж байна. Их сургуулийн гудамжинд явган хүний зам 3 метр боловч барилгын түр хашаа шахаж орж ирснээс алхахад хүндрэлтэй байсан. Энэ замыг гэхэд 4.5-6.5 метр өргөн болгож байна.

Нийслэлийн Замын хөгжлийн газрын Хөдөлгөөн зохицуулалт төлөвлөлтийн хэлтсийн дарга Д.Одбаяр энэ үеэр ярихдаа, “Тохижилт хийх аль байршил сурталчилгааны самбар, аль хэсэгт сандал суудал байх зэргийг судлаад хүн алхахад саадгүй, коридор зам үүсгэж байна. Тусгай хэрэгцээт иргэд зорчиход саадгүй байх, хөтөч хавтан хийх, авто замтай нэг түвшинд огтлолцуулах зэрэг стандарт шаардлагад нийцсэн зам хийхэд анхаарлаа. Тэрэгтэй хүүхэд түрж явах, бага насны хүүхдээ хөтлөөд алхахад ч саадгүй байхаар тооцсон. Явган зорчигч, дугуйн замаа анхаарч, ядарсан үедээ суух, амрах нөхцөл бүрдүүлж байгаа" хэмээлээ.



Их сургуулийн гудамж оюутан залуус цуглах үеэр ачаалал ихтэй болдог тул хотын төвд хийж буй тохижилт, шинэчлэлийг энэ сарын 20 гэхэд дуусгахаар төлөвлөжээ. Харин Парисын гудамж, Гранд плазагийн урд хэсэг, 3,4 дүгээр хороолол орчмын явган замыг 11 дүгээр сар хүртэл засах аж.

Авто машины зорчилтод саад болж буй хөндлөн зогсоолыг хэвтээ тэнхлэгт шилжүүлэх, явган замыг 2.7 метрээс багагүй болгон өргөтгөж байна. Хүмүүс хотын төвд машин унахгүй ажлаа амжуулах боломж бүрдүүлэхэд анхаарч байгааг нийслэлийн Сургалт судалгаа, олон нийттэй харилцах газар мэдээлэв. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн зөвлөл байгуулав

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих зөвлөлийг бизнесийн байгууллага МҮХАҮТ-ын дэргэд байгуулаад байна. Зөвлөлийг соёлын бүтээлч үйлдвэрлэлийг тусад нь салбар болгож, олон улсын зах зээлд гаргах, улмаа

Эх орон нэгтнүүдээ эрдэм ном, арга технологи суралцан эх орондоо ирэхийг хүслээ

Хилийн чанад дахь монголчуудын нэгдсэн чуулган Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд эхэллээ. Чуулганы эхэнд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ, Монгол Улс амар амгалан,

Тээвэрлэж явсан 10 тонн өвсөнд гал гарчээ

Өнгөрсөн 24 цагт Онцгой байдлын байгууллагад гал түймрийн долоон дуудлага ирсэн байна.Онцолбол, Сонгинохайрхан дүүргийн 21 хороонд ачааны автомашин дээр тээвэрлэж явсан өвс шатаж байна гэсэн дуудлагыг