loader
Маргааш баруун болон төв, говийн аймгийн ихэнх нутгаар бороо орно

Маргааш баруун болон төв, говийн аймгийн ихэнх нутгаар бороо орно

Маргааш Ус судлалын Онги-Арвайхээр харуул орчимд усны түвшин 5-10 см нэмэгдэж олон жилийн дундаж түвшинг даван үерлэх хандлагатай байна.

Мөн баруун болон говийн аймгийн зарим газар, төвийн аймгийн ихэнх нутгаар бороо орохыг ЦУОШГ-аас мэдээллээ.

Өнөөдөр Зэлтэр, Улз, Онги, Хэрлэн зэрэг голын Туул гол Лүн сум орчмоор, Халх гол Баянхошуу сум очмоор усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-15 см нэмэгдэж Халх, Хархираа гол үерийн түвшинг 5-30 см, харин Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 22 см даван үерлэж байна.

Иймд дээр дурьдсан голууд, гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчин, тариаланч, аж ахуйн нэгж байгууллага, аялал, амралт, зугаалгаар яваа иргэдийг үер усны аюулаас сэрэмжтэй байхыг ОБЕГ-аас анхааруулжээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Сансрын нисэгч В.А.Жанибековт НИТХ-ын тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий өргөмжилжээ

Зөвлөлт Холбоот Улсын хошой баатар, БНМАУ-ын баатар, сансрын нисэгч В.А.Жанибековт НИТХ-ын тогтоолоор “Нийслэл Улаанбаатар хотын хүндэт иргэн”-ий өргөмжилжээ.Мөн ОХУ-ын хошой баатар, Монгол Улсын баат

"Гэгээн Муза" олон улсын театрын наадам 16 дахь удаагаа болж, шилдгүүдээ тодрууллаа

"Гэгээн Муза" олон улсын театрын наадам 16 дахь удаагаа болж, шилдгүүдээ тодрууллаа.Наадмын шалгаруулалтын журамд энэ жилээс өөрчлөлт оруулж, “Үндсэн жүжгийн ангилал” буюу “Драмын жүжгийн төрөл”, “Хөг

Ерөнхийлөгч хүнс үйлдвэрлэгчидтэй уулзаж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2022 оны тавдугаар сарын 13-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд хүнсний хангамж, аюулгүй байдлын асуудлаар үг хэлэхдээ ирэх таван жилд гол нэрийн 19 төрлийн хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахыг уриалж, хүнсний хувьсгал хийх санаачилга гаргасан.