loader
Л.Энх-Амгалан: Замын төлбөрийг “галын хайчаар” биш цахимаар авдаг болно

Л.Энх-Амгалан: Замын төлбөрийг “галын хайчаар” биш цахимаар авдаг болно

Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг БШУ-ы сайд, Цахим хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч Л.Энх-Амгалан мэдээлж байна.
ЗТХЯ-тай хамтарч улсын хэмжээнд ажиллаж байгаа замын төлбөр авах цэгийг цахимжуулах шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. Монгол Улсад олон улсын болон орон нутгийн шинжтэй нийт замын урт 15000 орчим км. Энэ замд төлбөр авах 35 цаг байдаг. Төлбөр авах цэгүүд цахимжаагүй учир орлого нь тодорхойгүй байдаг. Авто зам ашигласны төлбөрийг галын хайч шиг юмаар биш цахимаар авдаг болно.
Замын төлбөрт жил бүр 30 орчим тэрбум төгрөг ордог. Бүрэн цахимжуулснаар орлого 9 тэрбум төгрөгөөр нэмэгдэх тооцоо гарсан. Цахимд  шилжсэнээр 35 цэгт ажиллаж буй хүмүүсийн орон тоо 30 хувиар буурна.
Иргэд замын төлбөрийг QR код уншуулах болон картаар хийх нөхцөл бүрдүүлнэ гэлээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Жуулчдын худалдан авсан бараа бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцаан олгох эрх зүйн орчныг бүрдүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаан 2022 оны арваннэгдүгээр сарын 16-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Жуулчдын худалдан авсан бараа, бүтээгдэхүүнд ногдуулсан НӨАТ-ыг буцаан олгох эрх зүйн

Төв талбай дээр залуучууд 11:00 цагт "АЖЛАА ӨГ" жагсаал хийнэ

Маргааш буюу 10 дугаар сарын 18нд төв талбай дээр 11:00 цагт цуглаж засгийн газраас хариуцлага нэхэж залуучууд жагсахаар нэгдэж эхлэлээ . Тодруулбал, Буруу тогтолцоо, гажуудсан системыг өөрчлөх олон а

Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын холболтын тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулав

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И-гийн Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр Гашуунсухайт-Ганцмод боомт, хил дамнасан төмөр замын х