loader
УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн олимпиадад өрсөлдөж байгаа шатарчдад баяр хүргэж, амжилт хүсэв

УИХ-ын дарга Г.Занданшатар Дэлхийн олимпиадад өрсөлдөж байгаа шатарчдад баяр хүргэж, амжилт хүсэв

Улсын их хурлын дарга Г.Занданшатар Энэтхэг улсын Ченнай хотод зохион байгуулж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монгол Улсаа төлөөлөн оролцож яваа Үндэсний шигшээ багийн тамирчидтай 10 дугаар өргийн тоглолт эхлэхээс өмнө онлайнаар холбогдон, баяр хүргэж, амжилт хүслээ. 

Их хурлын дарга Г.Занданшатар: “Нэгдүгээр ширээнд эмэгтэйчүүдийн Их мастер А.Энхтуул 7 өрөг тоглосноос 2 хожил, 4 тэнцээ, 1 хожигдолтой, 4 оноотой 14 дүгээрт байрт бичигдэж байгааг, мөн 4 дүгээр ширээнд 8 өрөг нүүснээс 7 хожиж, нэг хожигдон 7 оноотой IV ширээндээ 2 дугаарт яваа дэлхийн шатрын холбооны мастер Б.Мөнгөнзул үлдсэн 2 өрөгтөө сайн тогловол ширээндээ медальт байрт шалгарах бүрэн боломжтой байгааг, 3 дугаар ширээнд эмэгтэй олон улсын мастер Т.Мөнхзул 9 өрөг тоглож, 5 хожил, 4 тэнцээ, 7 оноотой "Айргийн тавд" явааг тус тус онцлоод шинээр Их мастер цолны болзол хангасан Т.Мөнхзулд баяр хүргэлээ.




Тэрбээр тамирчдаа дасгалжуулж байгаа эмэгтэй шигшээ багийн дасгалжуулагч Ц.Батсайхан, эрэгтэй шигшээ багийн дасгалжуулагч С.Ган-Од болон баг тамирчдаа ахалж яваа Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Э.Гурванбаатар, Үндэсний шигшээ багийн тамирчиддаа оюуны спортоор Монголынхоо нэрийг дэлхийд цуурайтуулж буйд дахин дахин баяр хүргэж, амжилт, ялалтыг хүсэн ерөөлөө.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Г.Занданшатар: Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах эсэхэд иргэд саналаа өгч эцсийн шийдвэр гаргах эрхийг эдэлнэ

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан хаагч, иргэдтэй уулзаж, Монгол Улсын Их Хурлаас боловсруулсан d-parliament цахим платформ, батлагдсан хуу

Багш гэр бүлийн төлөөлөлд түрээслээд өмчлөх орон сууцны батламж гардууллаа

Дэлхийн багш нарын 32 дахь, Монголын багш нарын 60 дахь удаагийн баярын өдөр тохиож байна

Хүүхдийн мөнгөнд хамрагдсан эсэхийг мессэжээр илгээж эхэллээ

2023 онд хүүхдийн мөнгийг нийт хүүхдийн 91%-д буюу 1,139.2 мянган хүүхдэд 100 мянган төгрөгөөр үргэлжлүүлэн олгохоор хуульчилсан.Иргэд хүүхдийн мөнгөн тэтгэмжид хамрагдахдаа ямар нэгэн хүсэлт гаргах ш