loader
"Азийн хүүхдүүд-2022" наадмаас Монголын баг 11 медаль хүртлээ

"Азийн хүүхдүүд-2022" наадмаас Монголын баг 11 медаль хүртлээ

ОХУ-ын Владивосток хотод “Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын VII наадам долоодугаар сарын 28-наас наймдугаар сарын 8-нд болов.

Энэ удаагийн наадамд ази тивийн 12 орон, ОХУ-ын найм, нийт 21 багийн 1355 тамирчин спортын 19 төрөлд 273 багц медалийн төлөө өрсөлдлөө.

Биеийн тамир, спортын улсын хорооны удирдлага, зохион байгуулалтайгаар спортын таван төрөлд 48 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчдийг амжилттай бэлтгэн оролцуулж, тэмцээнээ өндөрлүүлсэн юм. Энэ удаагийн наадамд Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Д.Жаргалсайхан хүндэт зочиноор оролцож, Гадаад харилцаа, мэдээлэл технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, мэргэжилтэн Ж.Баасансүрэн, их эмч Э.Жамбалнямбуу нар ажиллав.

Манай тамирчид жүдо (1 мөнгө, 2 хүрэл) , самбо ( 2 хүрэл) кураш ( 1 алт, 1 мөнгө, 1 хүрэл) масрестлинг ( 3 хүрэл) медаль буюу нэг алт, хоёр мөнгө, найман хүрэл медаль гээд нийт 11 медаль хүртэн наадмын нэгдсэн дүнгээр 12 байр эзэллээ.

Дараагийн наадам 2024 онд ОХУ-ын Якутын Саха хотод болно.

“Азийн хүүхдүүд-2022” олон улсын спортын VII наадмаас медаль хүртсэн тамирчид: 


Кураш бөх

Алтан медаль

-Б.Батхүү 60 кг


Мөнгөн медаль

-У.Өсөх-Ирээдүй 50 кг


Хүрэл медаль

-М.Нандин-Эрдэнэ 57 кг


Жүдо бөх

Мөнгөн медаль

-Ш.Чилүгэн 46 кг


Хүрэл медаль

-Л.Амар-Энх 70 кг

-Ч.Төгөлдөр 50 кг


Самбо

Хүрэл медаль

-О.Нандин-Эрдэнэ 47 кг

-Б.Чинхүслэн 49 кг


Масрестлинг

Хүрэл медаль

-Г.Эрдэнэхатан 60 кг

-О.Жавхлан 70 кг

-С.Заяа 80 кг


Усанд сэлэлт

-Н.Хишигбаяр Спортын дэд мастерийн болзол хангав.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Д.Амарбаясгалан: "1,072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмшигчдэд тараахад нэг хүнд 15,000 орчим төгрөг ногдох тооцоолол гарч байгаа"

1,072 хувьцааны ногдол ашгийг иргэдэд өгөх эсэхтэй холбогдуулан Засгийн Газрын Хэрэг Эрхлэх Газрын дарга Д.Амарбаясгалангаас сэтгүүлчид тодрууллаа. Тэрбээр "1,072 хувьцааны ногдол ашгийг хувьцаа эзэмш

Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настнууд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүрэн хамрагдана

Нийслэлийн цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулах ажил үргэлжилсээр байна.Үүний үр дүнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 2-5 настнууд энэ хичээлийн жилд цэцэрлэгт бүрэн хамрагдах боломжтой болсныг Боловсрол,

Наадмын өдрүүдэд ихэнх нутгаар бороо орж, үерийн эрсдэл нэмэгдэнэ

Үндэсний их баяр наадмын өдрүүд буюу долдугаар сарын 9-18-ны хооронд нутгийн ихэнх хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, сэрүүсэх төлөвтэй байгааг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээллээ.