loader
Явган хүний зам засвар, замд тэмдэг тавих ажлууд үргэлжилж байна

Явган хүний зам засвар, замд тэмдэг тавих ажлууд үргэлжилж байна

Нийслэлийн явган хүний зам засвар, замд тэмдэг тэмдэглэгээ тавих ажлууд үргэлжилж байна.  

Баянгол зочид буудлын автобусны буудлын хойд хэсгийн явган хүний замыг стандартад нийцүүлэн засаж эхэлжээ. Ингэснээр явган хүн саадгүй зорчих нөхцөлийг бүрдүүлнэ.

Мөн С.Амарсанаагийн гудамжны засвар, шинэчлэлийн хүрээнд Макс Молл их дэлгүүрийн баруун талын уулзвараас Ахуйн үйлчилгээний уулзвар хүртэлх замын зүүн талын урсгалын зорчих хэсэгт хучилт, хэвтээ тэмдэглэл хийжээ. Үргэлжлүүлэн явган хүний замыг засаж байна.

Энэ ажлын хүрээнд Гранд плазагийн зүүн талын авто зам, явган хүний замыг шинэчилж байна.

Цамбагараваас хойш Сонгинохайрхан дүүргийн 31 дүгээр хороо хүртэлх Дэнжийн замыг засаж, хучилт, хэвтээ тэмдэглэл хийж дууслаа. Одоо явган хүний замыг засан, шинэчилж байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

"Бишкек-2022" тэмцээнээс манай улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ

"Бишкек-2022" Азийн аварга шалгаруулах тэмцээний эхний өдөр Монгол Улсын тамирчид нэг алт, хоёр мөнгөн медаль хүртлээ.Киргиз улсын нийслэл Бишкек хотод болсон тус тэмцээний 17-оос доош насны охидын 69

Үндэсний их баяр наадмын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр батлахыг дэмжив

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Үндэсний их баяр наадмын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв.Хуулийн төсөлд Ардын хувьсгалы

Тавдугаар сард инфляц хамгийн өндөр түвшинд хүрлээ

Үндэсний статистикийн хорооноос 2026 оны эхний таван сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдийг танилцууллаа. Инфляцын түвшин өсөхөд барааны бүлгийн үнэ өмнөх оны мөн үеэс 12.3 хувиар, үйлчилгээний бүлгийн үнэ 7.8 хувиар нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ