loader
Японы дэд бүтцийн хөгжлийн институтийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Японы дэд бүтцийн хөгжлийн институтийн ерөнхийлөгчийг хүлээн авч уулзлаа

Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр /2022.08.08/ Японы дэд бүтцийн хөгжлийн институтийн Ерөнхийлөгч Хашиба болон холбогдох хүмүүсийг хүлээн авч уулзлаа. 

Японы Олон Улсын хамтын ажиллагааны байгууллага Жайка-гийн техникийн туслалцааны хүрээнд “Монгол орны байгаль цаг уурын нөхцөлд тохирсон авто замын хучилтын технологийн чадавхыг сайжруулах техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийг “Си Ти Ай Инженеринг Интернашнл” ХК, “Ниппон роуд” ХК, “Японы дэд бүтцийн хөгжлийн институт”-ийн түншлэл 2019 оны дөрөвдүгээр сараас хойш хэрэгжүүлж байгаа. Энэхүү төслийн хэрэгжилт, явц байдалтай газар дээр нь биечлэн танилцахаар хүрэлцэн ирсэн "Японы дэд бүтцийн хөгжлийн институт”-ийн Ерөнхийлөгч Хашибатай Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд төслийн хэрэгжилт, явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар санал солилцов. 

Мөн тус төслийн “Японы дэд бүтцийн хөгжлийн институт”-ийн барилгын ажлын хяналт хариуцсан мэргэжилтэн Огүро Коичи-г Монголын авто замын салбарт олон жил үр бүтээлтэй ажилласанд талархаж, сайдын тушаалаар “Тэргүүний замчин” хүндэт тэмдгээр шагнасныг Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд гардуулан өглөө.

Огүро Коичи нь дээрх төслөөс гадна Жайкагийн “Өвсний үндэс” төслийн хүрээнд 2004-2007 онд Багануур дүүргийн гэр хороолол дунд зам барих 1-р үе шат, 2007-2010 онд “Ажлын байрыг бий болгох зорилго бүхий амьдрах орчны зам барих технологи дамжуулах” төслийн дараах хамтын ажиллагаа: Гэр хорооллын иргэд амьдрах орчны зам барих бие даасан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, 2-р үе шат, 2011-2013 онд Гэр хорооллын иргэдийн оролцоотой амьдрах орчны зам барих бие даасан төсөл хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх  3-р үе шатын төслийн удирдагчаар тус тус  ажилласан юм. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний жагсаалт ирэх сард бэлэн болно

Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангах Ажлын хэсгийг өнгөрсөн долоо хоногт байгуулсан. Ажлын хэсгийн эхний хурал өнөөдөр болж, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан оролцов.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нийцлийн менежмент, авлигын эсрэг менежментийн тогтолцоог нэвтрүүлэхээр ажиллаж байна

Эрдэнэс Тавантолгой” ХК Монгол Улсдаа анхлан ISO 37301:2021 Нийцлийн (комплайнс) менежментийн тогтолцоо, ISO 37001:2016 Авлигын эсрэг менежментийн тогтолцоо стандартуудыг үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр ажиллаж байна.

НЭГДҮГЭЭР САРД НИЙСЛЭЛД 100 АВТОБУС ШИНЭЭР ИРНЭ

Нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар нийтийн тээврийн парк шинэчлэлийн ажлын хүрээнд БНХАУ-аас 2023 оны нэгдүгээр сарын 5-нд 100 автобус, хоёрдугаар сарын эхээр 124 автобус оруулж ирнэ гэж мэдээлж б