loader
Нийгмийн эрүүл мэндийн чиглэлд ОХУ-тай хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв

Нийгмийн эрүүл мэндийн чиглэлд ОХУ-тай хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө өчигдөр ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайдын зөвлөх Алексей Викторович Алехин болон тус улсаас Монгол Улсад суугаа Худалдааны төлөөлөгч Максим Викторович Васильев нарыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар талууд эрүүл мэндийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлыг хэлэлцсэн юм. Тухайлбал, хуурамч, чанаргүй эмтэй тэмцэх чиглэлээр хамтарч ажиллах, ОХУ-ын сайн туршлагыг Улаанбаатар хотод нэвтрүүлэх, эрүүл мэндийн салбарын эрдэмтэн, профессоруудтай туршлага солилцох боломжийн талаар ярилцав.

Уулзалтын төгсгөлд талууд нийгмийн эрүүл мэндийн чиглэлд бүх талаар хамтран ажиллахдаа таатай  байна гэдгийг онцолж байлаа.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нэгдүгээр сард цаг агаар ямар байх вэ?

2023 оны нэгдүгээр сарын цаг агаарын төлөв гарчээ.Тодруулбал, нэгдүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас/ОЖД/ хүйтэн, хур тунадас дунджийн орчим.Зүүн аймгуудын нутгаар цас багатай байх бол гови

Нийслэлд цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар гурван сарын турш зохион байгуулна

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хуралдаан өнөөдөр болж байна. Хуралдааны эхэнд хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын явцын талаар мэдээлэл сонсов.

Элсэлтийн Ерөнхий Шалгалт зохион байгуулах төвүүд

Элсэлтийн Ерөнхий Шалгалт 2022 оны зургаадугаар сарын 23-26-нд зохион байгуулагдана. Улаанбаатар хотод шалгалтад зориулан 22 байр бэлджээ. Шалгуулагч шалгалтад ирэхдээ дараах материалыг бүрдүүлж ирнэ.