loader
Вьетнам улстай худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа

Вьетнам улстай худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр ярилцлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн Дэд сайд Г.Батсуурь Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Аж үйлдвэр, худалдааны дэд сайд Чан Куок Хань тэргүүтэй төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд дэд сайд Г.Батсуурь Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын 17 дугаар хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 3-6-ны өдрүүдэд БНСВУ-ын нийслэл Ханой хотноо зохион байгуулагдсан. Тус хуралдаанаар хоёр улсын худалдааны эргэлтийг 100 сая ам.долларт хүргэх зорилтыг тавьж ажиллахаар тохирсон. Энэхүү зорилтод хүрэхэд манай хоёр улс аж үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэн бэлэн болон бэлэн бус бүтээгдэхүүний худалдааг өргөжүүлэх нь чухал ач холбогдолтойг  онцлов. 

Тэрбээр мөн “Монгол, Вьетнам хоёр орны  худалдаа, эдийн засаг, техникийн хамтын ажиллагааны цар хүрээг өргөжүүлэх ажлын хүрээнд: 

-Монгол Улсад үйлдвэрлэл, технологийн парк барихад хамтран ажиллаж харилцан ашигтай хөрөнгө оруулалт хийх,

-Ээрэх, нэхэх үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хамтран ажиллах,

-Мод боловсруулах цогцолбор үйлдвэрийн бүтээн байгуулалтад хамтран ажиллах

-Байгалийн гаралтай гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын үйл ажиллагааг дэмжиж, бүтээгдэхүүнийг Вьетнам Улсын зах зээлд нийлүүлэх асуудлаар хамтран ажиллах. 

-Оёмол бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр багш, ажилчид, оюутнуудыг сургалтад хамруулах, туршлага солилцох, хамтарсан үйлдвэр байгуулах зэрэг ажлыг бодит ажил хэрэг болгох бүрэн боломжтой” хэмээн хэллээ. 

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Нүхэн жорлонд унасан иргэнийг эсэн мэнд гаргажээ

Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороонд хөгжлийн бэрхшээлтэй иргэн нүхэн жорлонд унасан байсныг эсэн мэнд гаргажээ.Энэ тухай дуудлага мэдээлэл аравдугаар сарын 26-ны өдрийн 22:58 цагт ОБГ-т ирсэн бө

ХБНГУ-ЫН ХОЛБООНЫ ЭДИЙН ЗАСГИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ХӨГЖЛИЙН ЯАМНЫ ПАРЛАМЕНТЫН ТӨРИЙН НАРИЙН БИЧГИЙН ДАРГЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА Мэдээ  2022-10-03

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ХБНГУ-ын Холбооны эдийн засгийн хамтын ажиллагаа, Хөгжлийн яамны Парламентын Төрийн нарийн бичгийн дарга Нийлс Анненийг хүлээн авч уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Coca-Cola компани Орос дахь ундааны үйлдвэрлэлээ зогсоолоо

Coca-Cola компани Орос дахь ундааны үйлдвэрлэлээ зогсоолоо. Тус компани Оросын зах зээлээс гарснаар Coca-Cola, Fanta, Sprite, Burn зэрэг ундаа төдийгүй BonAqua ус, "Добрый", "Моя семья" болон Rich зэр