loader
Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ МҮОХ-ноос дэмжлэг хүсэв

Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ МҮОХ-ноос дэмжлэг хүсэв

Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны гишүүн, МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг өчигдөр Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа уран гулгалтын төрөлд Монгол улсаа төлөөлөн оролцсон тамирчин Г.Марал-Эрдэнийг хүлээн авч уулзлаа.

Г.Марал-Эрдэнэ нь Азийн олимпын зөвлөлийн ивээл дор зохион байгуулагдсан “Астана-Алмата 2010” Азийн наадам болон Олон улсын тэшүүрийн холбоо /ОУТХ/-ны нэрэмжит 2011 оны дэлхийн өсвөрийн АШТ-нд эх орныхоо далбааг мандуулсан анхны уран гулгалтын тамирчин болж түүхэнд бичигдсэн билээ.

Тэрбээр Япон улсын Айчи мужийн Тоёота хотын Спортын шинжлэх ухааны сургуулийн магистрт суралцдаг бөгөөд “Степпе арена” мөсөн өргөөнд 4-35 насны 50 гаруй хүнд 2 долоо хоногийн турш уран гулгалтын хичээл заажээ. Япон улс руу буцахынхаа өмнө МҮОХ-ны удирдлагатай уулзах хүсэлт гаргасан юм байна.

Тамирчин Г.Марал-Эрдэнэ “Милан-Кортина 2026” өвлийн олимпын наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийж буй бөгөөд олимпын эрх олгох тэмцээн болон Challenger series тэмцээнүүдэд оролцоход дэмжлэг хүсэв.

МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг “МҮОХ-ноос Өвлийн олимпын спортын төрөл тэр дундаа уран гулгалтын төрлийг хөгжүүлэхэд бүх талаар дэмжлэг үзүүлэхээ илэрхийлэхийн ялдамд Япон улсад хийх айлчлалын үеэр Японы ҮОХ, тус улсын тэшүүрийн холбоотой хамтран ажиллах боломжийн талаар хэлэлцэх болно” гэлээ.

Уран гулгалтын тамирчин Г.Марал-Эрдэнэ “Красноярск 2019” өвлийн универсиад болон ОУТХ-ны цомын тэмцээн, уран гулгалтын олон улсын тэмцээн, Финляндын трофи, Азийн уран гулгалтын нээлттэй тэмцээнүүдэд тус тус амжилттай оролцсон юм.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шадар сайд С.Амарсайхан өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангуулах тухай цахимаар хуралдаж байна

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 21 аймаг, нийслэлийн засаг дарга болон Хөдөө аж ауйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын

Н.Баасанжав : Ангиографиар 2000 гаруй хүнд ЭЛЭГНИЙ хавдрын оношилгоо, эмчилгээг хийгээд байна

Улсын хоёрдугаар төв эмнэлэг (УХТЭ) орчин үеийн стандартыг эх орондоо нэвтрүүлсэн улсын жишиг эмнэлгүүдийн нэг. 2019 оноос эхлэн Ангиографийн тасгаа нээж, үйл ажиллагаагаа өргөтгөсөн юм. Ингэснээр үйл

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх: Төр, засаг, хувийн хэвшил хамтрахын зэрэгцээ иргэн бүр эх оронч худалдан авагч байя

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд үндэсний үйлдвэрлэгч “Очирдагинас” ХХК, “Витафит Инвест” ХХК-д ажиллалаа.“Хүнсний хангамж, аю