loader
Азид сармагчны цэцгийн анхны нас баралт бүртгэгдлээ

Азид сармагчны цэцгийн анхны нас баралт бүртгэгдлээ

Энэтхэг улсын Керала мужид өчигдөр /2022.08.01/ сармагчны цэцгийн халдвараар нас барсан анхны тохиолдол бүртгэгдлээ. Энэ нь дэлхийн хэмжээнд дөрөв дэх, Ази тивийн хувьд анхны тохиолдол болж байна. Испанид хоёр хүн, Бразилд нэг хүн тус тус нас барлаа.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллага долдугаар сарын 23-нд уг өвчний дэгдэлттэй холбоотой онц байдал зарласан.

22 настай энэтхэг залуу Бямба гарагт нас барСан бөгөөд Энэтхэгийн засгийн газар түүний ойрын хавьтал 21 хүнийг тусгаарлаад байна. Тухайн хүн долдугаар сарын 21-нд Кералад ирсэн. Бие нь өвдөж, халуурсныхаа дараа буюу долдугаар сарын 26-нд эмнэлэгт очсон аж. Ойрын хавьтлуудын хэнд нь ч шинж тэмдэг илрээгүй тул сандрах шалтгаан байхгүй гэж албаны хүн хэлэв. Нас барсан хүн Энэтхэгт ирэхээсээ өмнө Арабын нэгдсэн Эмиратад эерэг шинжилгээтэй гарсан гэж гэр бүлийхэн нь мэдэгджээ.

Өвчний дэгдэлтийг хянах зорилгоор холбогдох албан тушаалтнуудаас бүрдсэн ажлын хэсэг байгуулагдаад байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалт хоёр жил үргэлжилнэ

Шадар сайд С.Амарсайхан Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан нар 21 аймаг, нийслэлийн Засаг дарга нар болон Хөдөө аж ауйн газар, Мал эмнэлгийн газар, Онцгой байдлын газрын удирдлаг

Лигийн цомын эзэд тодров

МХБХ-ны Футзалын томоохон тэмцээний нэг 1 дүгээр Лигийн тэмцээнд нийт 10 клуб 5 сарын турш хурд хүч авьяас чадвараараа өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулав.Тус тэмцээний хаалтын ёслолд МХБХ-ны Зөвлөлийн ги

Хятадын цэргийн сургуулилалтууд Тайванийн томоохон боомтуудад аюул учруулна гэж мэдэгдэв

Ойрын хэдэн өдөр Тайванийн эргэн тойронд байлдааны буудлагатай цэргийн сургууль хийх Хятад улсын төлөвлөгөө нь арлын томоохон боомт, хот суурин газруудад аюул учруулах гэсэн оролдлого юм. Ийм мэдэгдли