loader
Орон нутгийн 21 ажил хайгч иргэнийг түр ажлын байраар хангажээ

Орон нутгийн 21 ажил хайгч иргэнийг түр ажлын байраар хангажээ

БОАЖЯ болон Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслийн хүрээнд Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Ханх сумын нутаг дэвсгэр дэх хогийн цэг байгаа газрыг ашиглан хатуу хог хаягдлын 2 дугаар зэрэглэлийн ландфилл байгууламж барих ажлыг төлөвлөгөөний дагуу хэрэгжүүлэн ажиллаж байна. 

Тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх төслөөр дээрх хоёр суманд хэрэгжих хатуу хог хаягдлын ландфилл байгууламж ашиглалтад орсноор байнгын ажлын байр 10 орчим бий болох ба нийт төслийн барилгын ажлын явцад орон нутагт 350 гаруй ажлын байр бий болох тооцоотой байна. 

Хөвсгөл аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газартай хамтран Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн 2022 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 1-р тогтоолоор батлагдсан “Ногоон ажлын байр хөтөлбөр” болон төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зүгээс ландфилл байгууламж барихтай холбоотой бэлтгэл ажлын хүрээнд Хатгал тосгоны Харгана хогийн цэгийн дахиврыг ангилах ялгах ажилд орон нутгийн 21 ажил хайгч иргэнийг түр ажлын байраар хангаж ажиллажээ. 

2022 оны 6 дугаар сарын 23-наас 7 дугаар сарын 03-ныг хүртэл 10 хоногийн хугацаатай түр ажлын байранд ажилласан 21 иргэн орон нутгийн “Хүн байгаль” бүлгэмийн гишүүдтэй хамтран ажилласан ба Хатгал тосгоноос 5 км зайд байрлах “Харгана” хогийн цэгт хуримтлагдсан хур хогноос лааз, хуванцар сав зэрэг дахиврыг ангилан ялгаж, түүвэрлэсэн ба  хуванцар савуудыг преслэгч машинаар преслэн Мөрөн сум руу ачуулж, тус хогийн цэгийг цэвэрлэн, талбайг чөлөөлж, нөхөн сэргээх бэлтгэлийг бүрэн хангажээ.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Иргэдийн алхах, дугуй унах нөхцөлийг бүрдүүлж, тээврийн хэрэгслийг бууруулна

Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Шинэ сэргэлтийн бодлого, Авто замын түгжрэлийг бууруулах үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд энэхүү семинар хувь нэмрээ оруулна гэж найдаж байна

МСҮТ-д суралцагчийн тоог хуурамчаар нэмэгдүүлж тэтгэлэг авдаг байжээ

Боловсролын салбарт баримталж буй бодлого, хэрэгжилт, 2023 оны ажлын төлөвлөгөөг танилцуулах уулзалтын үеэр Боловсрол, Шинжлэх Ухааны сайд Л.Энх-Амгалан салбартаа тулгамдаж буй асуудал, зарим зөрчлийн

АН ирэх бямба гаригт ҮБХ-ны гишүүдээ батламжилна

АН-ын XIV их хурал ирэх сарын 2-ны өдөр болно. Тодруулбал, АН Үндсэн дүрмийн шинэчлэлтэй холбогдуулан улс төрийн намын шинэтгэлийг эхлүүлж, бүх шатны намын шинэчлэл, хүний нөөцийн эргэлтийг дотоод сон