loader
Нүүрсний экспорт нэмэгдэж байна

Нүүрсний экспорт нэмэгдэж байна

Манай улсын нүүрсний томоохон компаниуд болох “Эрдэнэс Тавантолгой”, “Энержи ресурс”-ийн уурхайнууд хэвийн ажиллаж байна. Компаниудын үйл ажиллагаа тогтмол явагдаж байгаа нь нүүрсний экспорт нэмэгдэх боломжийг олгож буйг УУХҮЯ-наас мэдэгдэж байна. Тодруулбал, экспортыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 3.4 дахин өссөн үзүүлэлттэй байна.

Компаниудын хувьд “Эрдэнэс Тавантолгой” ХК энэ онд 9.3 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 1.9 сая тонныг гаргаад байна. Нээсэн нүүрсний нөөц хангалттай байгаа тул борлуулалт сайжирвал төлөвлөгөө бүрэн биелүүлэх боломжтойг мэдээлж байна. “Энержи ресурс” компанийн хувьд хил, боомтын нэвтрэлтээс шалтгаалж үйлдвэрийн хүчин чадлаа 40-50 хувиар ашиглаж буйг мэдээллээ. Тус компанийн нүүрс угааах үйлдвэр нь жилд 15 сая нүүрс баяжуулах хүчин чадалтай бөгөөд сүүлийн 10 жилд 69.5 сая тонн нүүрс баяжуулаад байна. Бүтээгдэхүүний тухайд 9-10 сая тонн нүүрс гаргах хүчин чадалтай. Дээрх хэмжээний нүүрс экспортлох боломжтой ч мөн л хил, боомтын нэвтрэлтийн хүчин чадал, худалдааны байдлаас хамаарч буйг мэдээлж байна.

Тэгвэл ГХЯ-наас хилийн боомтуудын үйл ажиллагаа нээлттэй, хэвийн болж буйг мэдээлж байна. Монгол Улс, БНХАУ-ын хооронд байнгын ажиллагаатай автозамын 9 боомт ажиллуулах хэлэлцээртэй. Үүнээс 7 боомт нь нээлттэй, ачаа, тээврийн хөдөлгөөн хэвийн явагдаж буйг мэдээллээ.


Цар тахлын улмаас БНХАУ-ын талын саналын дагуу хаалттай байгаа Бичигт-Зүүнхатавч, Хавирга-Архашаат авто замын боомтуудын ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх чиглэлээр дипломат шугамаар ажилласны дүнд Бичигт-Зүүнхатавч авто замын боомтын үйл ажиллагааг сэргээж, Хятадын талд гацсан 200 гаруй тээврийн хэрэгслийг татан авах ажлыг энэ сарын 22-ноос эхлүүлээд байна. Ингэснээр нүүрс тээврийн авто машиныг улсын хилээр нэвтрүүлж, цаашид газрын тос болон бусад шаардлагатай экспорт-импортын тээвэрлэлтийг нэмэгдүүлэхээр Хятадын талтай тохиролцоод байна. Одоогийн байдлаар цар тахлаас шалтгаалж аль нэг боомтын үйл ажиллагааг хязгаарлах талаар ямар ч мэдээлэл ирээгүй байгааг тодотгож байна.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын тодотгон шинэчилсэн төсөл, Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бар

Х.Нямбаатар: Яармагийн хэрэглээний усны салбар шугамуудыг шинэчилнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ХУД-ээс НИТХ-д сонгогдсон төлөөлөгчдийн хамт тус дүүргийн 8, 23, 24 дугаар хороо буюу Яармаг орчмын иргэдтэй уулзаж байна.

Засгийн газар хоорондын комиссын ээлжит хуралдаан ОХУ-д болно

Москва, Улаанбаатар хоёр талын худалдаа-эдийн засаг, шинжлэх ухаан-техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комиссын үйл ажиллагаанд ихээхэн ач холбогдол өгдөг бөгөөд ээлжит хуралдаан энэ