loader
Гарааш буулгасан 70 байршилд тохижилтын ажил хийж байна

Гарааш буулгасан 70 байршилд тохижилтын ажил хийж байна

Нийслэлд олон бүтээн байгуулалт өрнөж байгаагаас онцлох нэгэн ажил бол нийтийн эзэмшлийн зам, талбайд зөвшөөрөлгүй барьсан гараашнуудыг буулгаж тохижилт хийж буй ажил юм.


Уг ажил өнгөрсөн оноос эхэлсэн. Энэ жилийн тухайд 3 дугаар сарын 15-наас эхэлсэн тус ажлын явц 68.4 хувьтай байна. Нийтдээ 188 байршилд зөвшөөрөлгүй барьсан 4860 гарааш буулгахаар төлөвлөсөн бөгөөд 7 дугаар сарын 20-ны байдлаар 130 байршил дахь 3326 гараашийг буулган, газар чөлөөлжээ.


 

Нийслэлийн Хан-Уул, Багануур дүүрэгт гарааш чөлөөлөх ажил төлөвлөсний дагуу бүрэн хийгдсэн бол Баянзүрх дүүрэгт 89.9 хувь, Чингэлтэй дүүрэгт 79.8 хувьтай байна. Бусад дүүрэгт өрнөж буй гарааш буулгаж, газар чөлөөлөх ажлын явцыг доорх хүснэгтээс харна уу.




2022 оны гуравдугаар сарын 15-ны өдрөөс долоодугаар сарын 20-ны өдөр хүртэлх дөрвөн сарын хугацаанд 3326 гарааш буулгаж, 59.868 м.кв бүхий газар чөлөөлөөд байгааг Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас мэдээлж байна. Тэгвэл чөлөөлсөн талбайг хэрхэн тохижуулж байгаа талаар Хот тохижилтын газраас тодрууллаа. Тус байгууллагын тухайд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар санхүүжүүлж буй тохижилтын ажлыг хариуцан ажилладаг.




Энэ онд нийслэлийн хөрөнгө оруулалтаар нийтдээ гарааш буулгасан 70 байршлын  талбайд тохижилтын ажил хийх аж. Үүнийг А даалгаврын дагуу нэгтгэхээр 47 байршилд тохижилт хийхээр болсон байна. Өөрөөр хэлбэл, ойр байршилтай газруудыг нэгтгэн цогц тохижилт хийж буй гэсэн үг юм. Өнөөдрийн байдлаар дээрх 47 байршлаас 25-ынх нь тохижилтын ажил ид өрнөж буй аж. Ирэх наймдугаар сарын 15-н гэхэд 17 байршлын засварын ажил бүрэн дуусна гэж Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Батболд хэлж байна.



foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Байгаль орчны төсөлд ажиллах хүсэлтэй сайн дурын ажилтнуудын өргөдлийг ирэх сарын 23-ныг дуустал авна

"CLEAN UP-2" төсөлд сайн дурын ажилтан шалгаруулж авахаар болжээ.Уг төслийн арга хэмжээ нь анх 2022 оны тавдугаар сарын 14-нд болж байжээ. Тухайн үед 1,700 гаруй залуус хамтран Туул голын сав газрын т

Үндэсний урлагийн их театрын бүжигчин Ж.Мандухай Гавьяат жүжигчин цол хүртлээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Үндэсний урлагийн их театрын бүжигчин Ж.Мандухай Гавьяат жүжигчин цол хүртлээ. Тулгар төр байгуулагдсаны 2231, Их Монгол Улсын 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар то

Хүрэн баавгайн 3 бамбаруушийг байгальд нь тавилаа

Австрали улсын “Animals Australia“ байгууллагын дэмжлэгээр хүрэн баавгайн гурван бамбаруушийг байгальд нь тавилаа.Өнгөрсөн намар Ховд аймаг болон Хөвсгөл аймгийн Түнэл, Цагаан-Уул сумдын нутгаас олдсо