loader
Монголын Математикийн Нийгэмлэгийн төлөөлөл Дэлхийн Математикийн Холбооны Ерөнхий Ассамблейд оролцов

Монголын Математикийн Нийгэмлэгийн төлөөлөл Дэлхийн Математикийн Холбооны Ерөнхий Ассамблейд оролцов

International Mathematical Union буюу Дэлхийн Математикийн Холбоо нь 1920 онд байгуулагдсан 100 гаруй жилийн түүхтэй байгууллага бөгөөд нийт 87 улсыг эгнээндээ нэгтгэдэг.

Монгол Улсын хувьд 2021 оны 8 сараас ажиглагч гишүүнээр элссэн бөгөөд уг холбоонд Монгол Улсыг Монголын Математикийн Нийгэмлэг төлөөлдөг байна.

2022 оны 7 сарын 2-3-нд Финланд улсын нийслэл Хельсинки хотод болсон Дэлхийн Математикийн Холбооны 19-р Ерөнхий Ассамблейд Монгол Улсыг төлөөлж Монголын Математикийн Нийгэмлэгийн тэргүүн Л.Алтангэрэл оролцоод ирлээ.

зураг
 

Уг ассамблейн үеэр тус холбооны сүүлийн 4 жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайлан, салбар хороо, комиссуудын үйл ажиллагааны тайлан мэдээллийг сонсож хэлэлцсэнээс гадна дараагийн 4 жилд ажиллах холбооны удирдлага, удирдах зөвлөл болон бусад салбар хорооны удирдлагыг сонгож, 2026 онд дараагийн ерөнхий ассамблей болон Дэлхийн Математикчдын Конгресс болох улс, хотыг тодрууллаа.

Ирэх 4 жилийн хугацаанд Дэлхийн Математикийн Холбооны ерөнхийлөгчөөр Японы профессор Хираку Накажима (Hiraku Nakajima), ерөнхий нарийн бичгийн даргаар Францын профессор Кристоф Зоргер (Christoph Sorger) ажиллахаар сонгогдсоноос гадна дараагийн ерөнхий ассамблейг 2026 онд АНУ-ын Нью-Йорк хотод, Дэлхийн Математикчдын Конгрессыг АНУ-ын Филадельфиа хотод тус тус хийхээр товлолоо.

Дэлхийн Математикчдын энэ удаагийн конгрессыг ОХУ-ын Санкт Петербург хотод зохион байгуулахаар бэлтгэл ажил явагдаж байсан боловч Орос-Украины дайнтай холбоотойгоор цуцлагдаж, холбооны ерөнхий ассамблейг Хельсинки хотод, харин конгрессыг 2022 оны 7 сарын 6-14-нд онлайнаар зохион явуулахаар шийдвэрлэсэн билээ.

Дэлхийн Математикийн Холбооны ерөнхий ассамблейн дараа Математикчдын дээд шагнал болох Фиелдсийн медальтнууд болон бусад шагналуудыг зарлаж, шагналтнуудын лекц 2022 оны 7 сарын 5-6-нд Хельсинкийн Аалто их сургуульд болжээ. Энэ удаагийн Фиелдсийн шагналыг Женевийн их сургуулийн профессор Хуго Думинил Копин (Hugo Duminil-Copin), Принсетоны их сургуулийн профессор Жун Ха (June Huh), Оксфордын их сургуулийн профессор Жеймс Мэйнард (James Maynard), Швейцарийн Лозанийн их сургуулийн профессор Марина Вязовская нар хүртсэн байна.

 

Монголын Математикийн Нийгэмлэгийн удирдах зөвлөлд МУИС, ШУТИС, МУБИС, МГТИС болон СЭЗИС-ийн профессор, багш нар сонгогдон ажилладаг бөгөөд цаашид Дэлхийн Математикийн Холбоонд байнгын гишүүнээр элсэж, тус холбооны болон салбар хороо, комиссын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохоор төлөвлөн ажиллаж байна.

foto
Нийтлэгч: Сэтгүүлч Web

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Төгрөгийн хадгаламж 492 тэрбум төгрөгөөр буюу 1.8%-аар буурчээ

Mөнгөний нийлүүлэлт энэ оны наймдугаар сарын эцэст урьдчилсан гүйцэтгэлээр 26.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 492 тэрбум төгрөгөөр буюу 1.8%-аар буурсныг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

Зудад өртөх эрсдэлтэй 1,000 өрхөд бэлэн мөнгөний тусламж үзүүлнэ

Монголын улаан загалмай нийгэмлэг Цаг уур, орчны шинжилгээний газраас 2022 оны 12-р сарын 1-ний өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар зудын нэн өндөр болон өндөр эрсдэлтэй гарсан Архангай, Баянхонгор,

УИХ-ын гишүүн Г.Амартүвшин Хөгжлийн банкны сонсголд гэрчээр дуудагдсан ч ирсэнгүй

ИХ-ын Хяналтын хорооноос Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 77 гэрчийг дууд