loader
Л.Энх-Амгалан: ЕБС-иудын их засварт 10 орчим тэрбум төгрөг зарцуулна

Л.Энх-Амгалан: ЕБС-иудын их засварт 10 орчим тэрбум төгрөг зарцуулна

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан салбарын талаарх зарим мэдээллийг өглөө.

Тэрбээр "Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш аймаг, сум, дүүргийн сургуулийн засварын ажил тухайн харьяалагдах нэгж нь хариуцдаг болсон.

Энэ жил нийслэл, орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудын их засварт зарцуулах 10 тэрбум орчим төгрөгийг шилжүүлээд байна. Ингэхдээ хүүхдийн эрүүл мэндэд харшлахгүй, сөрөг нөлөөгүй будгаар будаж, засварлаж байна уу гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтран хичээл эхлэхээс өмнө шалгана" гэлээ.

Мөн тэрбээр "Одоогоор 140 мянга орчим иргэн тоон гарын үсэгтэй болсон ба тэд бүгд төрийн и-мэйл хаягтай болоод байна. Нэг үгээр энэ нь төр иргэнтэй харьцах цахим шуудангийн хаяг юм. Үүгээрээ дамжуулж төрийн үйлчилгээ авах, хандах шинэ боломж бий болсон гэсэн үг. Тэгэхээр заавал 11-11 дугаарт холбогдож санал хүсэлт, гомдол хэлэх биш и-мэйлээр дамжуулж явуулж болно" гэдгийг хэллээ.

foto
Нийтлэгч: Web Admin

Сэтгэгдэл үлдээх

Холбоотой мэдээ

ТҮС # ТАС

Ирэх сарын эхээр уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтэрнэ

Мөн сарын эхээр ихэнх нутгаар бороо, уулархаг нутгаар нойтон цас орж, хүйтрэн, Алтайн салбар уулс болон говь талын нутгаар салхины хурд ширүүсч цасан болон шороон шуурга шуурна.

Боловсрол, шинжлэх ухааны яаманд 402 өргөдөл шилжүүлжээ

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Төрийн нарийн бичгийн дарга Л.Цэдэвсүрэн нар Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах 11-11 төвд энэ сарын 13-нд ажиллалаа.БШУЯ-ны газар, хэлтсийн дарг

Найман аймагт цагаан зудтай байна

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийжээ. Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс өнгөрсөн он буюу 2022 оны арванхоёрдугаар сарын 31-ний байдлаар найман аймгий